НҮБ-ын ерөнхий ассамблейн дарга монголд айлчиллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич Монгол Улсад айлчиллаа.
2013.06.25

НҮБ-ын ерөнхий ассамблейн дарга монголд айлчиллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич Монгол Улсад энэ сарын 21-нд айлчиллаа. Ноён Вук Еремичийн Монгол дахь анхны айлчлалыг албан ёсоор эхлүүлж Монгол Улсын УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтан авч, их эзэн Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүллээ.

Ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авсан ба Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төлөөлөгчид уулзсан юм.

Уулзалтаар Ноён Вук Еремич НҮБ-ын ЕА-н 67 дугаар чуулганаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй 5 гүрний хамтарсан Тунхаглал болон

Ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаарх “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд” Тунхаглалыг түүхэн ач холбогдолтой болсон хэмээн үзэж Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсөж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлж буйн илрэл юм.

Мөн олон улсын түвшинд олж буй энэ амжилтад танай ардчилсан Ерөнхийлөгчийн тууштай санаачилга, манлайлал чухал нөлөөтэй байсан хэмээн онцолсон юм.

Мөн ирэх 9 дүгээр сард эхлэх 68 дугаар ЕА-н бэлтгэл ажлын талаар болон Монгол Улс тус Ассамблейд өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх тухай ярилцлаа.

68 дугаар чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаарх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж буйг дуулгалаа.

Архины хэрэглээний хяналтын талаарх конвенц батлуулах манай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим орон дэмжиж байгаагаа хэллээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахад НҮБ-ын харьяанд усны төрөлжсөн бие даасан байгууллага байгуулах, энэ чиглэлээр болон байгаль орчны салбарт улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, архины буруу хэрэглээний хяналтын конвенц батлуулах Монгол Улсын санал санаачилгыг дэмжихийг Ерөнхийлөгч түүнээс хүслээ.

Мөн архины хэрэглээний хяналтын талаарх конвенц батлуулах манай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим орон  дэмжиж байгаагаа хэлсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөөд Сүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатлаа.

Ноён Вук Еремич Монголд мөн анх удаа ирж байгаадаа баяртай байгаагаа хэлж, Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, гишүүн орнуудын дундаас НҮБ-ын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй байр сууринаас оролцож байгаад талархан айлчлалаа өндөрлөлөө.