Нүүрсний үнийн хэлбэлзэлд хамгаалалтгүй байгааг шүүмжлэв
“Мандал женерал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхийлөгч Ө.Ганзориг
2013.06.27

Нүүрсний үнийн хэлбэлзэлд хамгаалалтгүй байгааг шүүмжлэв

Монголын бизнес зөвлөлийн ээлжит уулзалтын үеэр “Мандал женерал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхийлөгч Ө.Ганзориг Монгол дахь 10 эрсдлийн талаар илтгэл тавилаа.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол анхаарал асуудал нь эрсдэл. Энэ ч утгаараа Одоо “Мандал женерал даатгал” ХХК-иас 2013 оны Монгол улсын эрсдлийн судалгааг хийж байгаа бөгөөд нийт арван эрсдлийг тооцож гаргажээ.

Монгол дахь 10 эрсдлийн танилцуулвал:

  1. Илтгэлийн эхэнд ерөнхийлөгч Ө.Ганзориг зэсийн үнийн хэлбэлзлийн эсрэг манай улс хамгаалалтгүй байгааг шүүмжиллээ. Ялангуяа эдийн засаг ганц зүйлээс хамаарч байхад түүнийгээ хамгаалах орчныг сайн бүрдүүлэх ёстой юм. Тэгэхээр юуны өмнө санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлэв. Зэсийн үнэ, нүүрсний үнийн хэлбэлзэл нь үүнд хамаатай.

Зарим хүмүүс манай улсын жижиг зах зээлтэй учир үнийн савлагаа, дэлхийн эдийн засгийн хямралд өртөхгүй гэдэг нь худлаа.

  1. Нүүрс эдийн засгийг савлуулахаас гадна хүн ам, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг Ө.Ганзориг дурдсан нь монголын эрсдлийг нүүрс гэдэг зүйл хоёр зүйлээр батлав.

Нүүрс болон хүнд металл агуулсан тоосонцор нь шууд хүний биед нэвтэрч, амьсгалын замын өвчин, хорт хавдрыг үүсгэж байна гэв.

  1. Дараагийн нэг эрсдэлтэй зүйл нь автозамын осол. Монголын хүн амын нас барах эхний гурван шалтгаан нэг. 1000 хүн тутамд 10 хүн ослоос болж хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Нийт ослын 90 хувь жолоочийн хариуцлагагүй байдлаас болсон бөгөөд жолоочийн хариуцлагыг сайжруулах эрх зүйн орчин манай оронд дутагдалтай байгааг эндээс харж болно.

Ялангуяа жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж чаддаггүй бөгөөд хуул дүрмээ сахидаггүй байгаа гэдгийг хэлэв.

  1. Үйлдвэрлэлийн осол. 100 мянган хүн тутамд 14 хүн уул уурхай, барилгын салбарт үйлдвэрлэлийн осолд өртөж байна.
  2. Газар хөдлөлт: Монгол улс бол дундаж эрсдэлтэй орон. Гэхдээ УБ хот хамгийн өндөр эрсдэлтэйд ордог. Гэтэл хотод баригдаж байгаа барилгын стандарт муу байдаг нь ирээдүйн эрсдэлийг бий болгож байна. Монгол улс их хүчтэйд бол тэсвэргүй. Гамшгийн бэлэн байдал дутагдалтай зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
  3. Дараагийн эрсдэл нь дулаан, эрчим хүчний хомсдол. Шинэ эх үүсвэр баригдаагүй, баригдтал 4-5 жил болох учир энэ хугацаанд халаалтгүй байшин саваас хаачих вэ гэсэн асуудал тулгарна. Ирэх намар, өвөл гэхэд биднийг угтах эрсдэл.
  4. Даатгал, банк санхүү, хөрөнгө оруулалтын сан: Санхүүгийн зах зээлд ганцхан банкны салбар давамгайлж байгаа нь өөрөө эрсдэлтэй. Дээр нь санхүүгийн эрсдэлээ төрөлжүүлээгүй. Үүнд эрсдэлийн менежмент яагаад шаардлагатай нь ойлгомжтой.

Нийт банкны хадгаламж 5,7 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь нийт хадгаламжийн 91 хувь ажээ. Харин үүнийг нийт хадгаламж эзэмшигчийн 0,6 хувь нь эзэмшдэг. Ер нь АНУ мэтийн орныг харахад 80х20 харьцаа нь илүү бодитойд тооцогддог ажээ. Нийт хадгаламжийн 80 хувийг 20 хувь нь эзэмшдэг гэсэн үг. Энэ тал дээр манай улсад хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа хэмээн ерөнхийлөгч Ө.Ганзориг хэлэв. Түүний илтгэл бизнесийн зөвлөлийн гишүүдийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж байсныг хэлэх нь зүйтэй.