МБЗ 2013.07.05 | Сонин: Өнөөдөр сонин

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга хийв

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга хийв
Монголын хөрөнгийн бирж, Монголын бизнесийн зөвлөл хамтран өчигдөр "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга" нээлттэй хурал зохион байгуулав.

Монголын хөрөнгийн бирж, Монголын бизнесийн зөвлөл хамтран өчигдөр "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга" нээлттэй хурал зохион байгуулав. Уг хуралд зохицуулагч газрууд хуулийн фирм, хувьцаат компани, дотоодын болон олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч оролцлоо. Тэд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн зүйл, заалтууд, зах зээл дэх боломжууд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хариуцлага зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

Улсын их хурлаар батлаад удаагүй байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд олон өөрчлөлт орсны нэг нь гаднын  томоохон  биржид үнэт цаас  гаргаж Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотоодын зах зээлд үнэт цаасаа арилжих давхар бүртгэлийн зохицуулалт юм. Ингэснээр дотоодын зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, олон нийт тэдгээр компанийн хувьцаа эзэмшсэнээр ашиг хүртэх бояомж нээгдзж танэ. Энз хууль 2014 оны нэгдүгээр сарын 1нээс хэрэгжэж эхлэх аж.