Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.08

Сүүний хэрэглээний 80%-ийг дотоодын үйлдвэрлэл хангах зорилт тавьлаа

НҮХААГ-аас санаачлан Нийслэлийн Эрчимжсэн Мал Аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2013 оны 7 сарын 5ны өдрийн 14 цагаасХангарьд ордны 14-р давхарын Их танхимд  зохион байгууллаа. 

Уг зөвлөгөөнд ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Аймаг, дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын удирдлага, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөл оролцохоос гадна

9 дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэнгүүд, фермер эрхлэгчид   болон аж ахуй нэгжийн төлөөлөл, мэргэжлийн болон  төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Нийслэл  хот өнөөдрийн байдлаар 470.4 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд  үүнээс 287.7 мянган га бэлчээрийн талбай нь Багануур,  Багахангай,  Налайх,  Баянзүрх,  Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн нутгийн захаар оршдог. Нийслэл хотын захын дүүрэг, хороодод нийт 785.5 мянган хонин толгой мал бүхий  5124 иргэд байдаг. Энэ бүс нутагт эрчимжилтийн түвшин 14  хувьтай байна.  

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зөвлөгөөн

     

Сүүлийн арав гаруй жилд нийслэл хотын хүн ам эрс нэмэгдэн, хүн амын жилийн дундаж өсөлт 3.6 хувьд хүрч, 390,4мянган хүнээр нэмэгдсэний 70.1 хувь буюу 273,7мянга  нь хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид байна.

 Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд сүүний үхрийн 140, гахайны 5, шувууны 22 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийслэл хот өөрийн хэрэгцээт шингэн сүүний 48.7% махны 2.3% гахайн махны 30% өндөгны 60%-ийг  тус тус хангаж байна.

Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангах тухай зорилтыг хэрэгжүүлэхийн тулд:

  •   Шинээр 9500 толгой сүүний өндөр ашиг шимтэй үнээ нийлүүлж, сүү үйлдвэрлэлийн иж бүрдэл бүхий 38 эрчимжсэн фермийг мал бордох цэгийн хамт байгуулсны үр дүнд 86,4 сая литр сүү үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
  •   Фермерийн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлтэй зээл, урамшуулалд хамруулж, зээлийн сан бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай.

      2012 онд Нийслэлийн  мал бүхий 6 дүүргийн 1569 малчнаас  нийт 322 малчин дотоодын үйлдвэрлэгчдэд 52.7 тн ноос тушаан, 95.5 сая төгрөгний урамшуулал авсан байна. 

Нийслэлийн Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлэх ажлын хүрээнд

  •   Өнөөдрийн байдлаар 22 эрчимжсэн тахиан фермерийн аж ахуй нийт 242130 толгой тахиатай, үүнээс 246 толгой өндөглөгч тахиатай  үйл ажиллагаагаа явуулж 62,0 сая өндөг, 260 орчим тн тахианы мах хүнсэнд нийлүүлсэн байна. 
  • Дотоодын үйлдвэрлэлээр өндөгний хэрэгцээг бүрэн хангадаг болохын тулд нийт 1 сая өндөглөгч тахиатай болох, нэг бүр нь 120 мянган өндөглөгч тахиатай 6 цогцолбор аж ахуй  байгуулах шаардлагатай. 
  • Одоогийн байдлаар нийслэлийн гахайн эрчимжсэн аж ахуй нийт 10700 толгой гахайтай үйл ажиллагаа явуулж дотоодын хэрэгцээнд 635,3тн мах,  нийлүүлсэн байна.
  • 80 мэгжтэй 1000 толгой бүхий гахайны 24 гахайн ферм, эсвэл 400 мэгжтэй өдөрт 1300кг мах үйлдвэрлэдэг 5 цогцолбор аж ахуй ажиллуулсан нөхцөлд импортоор орж ирж байгаа 1700 тн гахайн махыг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох судалгааг мэргэжилтнүүд гаргасан. 
  • Төврүү чиглэсэн их нүүдлийн нөлөөгөөр нийслэлийн малын тоо механикаар өсч 2012 оны жилийн эцсийн байдлаар 300.0 мянган толгойд хүрээд  байгаагаас гадна Төв, Хэнтий аймгийн зарим сумдаас жил бүр 40 гаруй мянган мал нийслэлийн нутаг дэвсгэрт  ирж зусч, хот орчмын бэлчээр ихээр талхлагдаж даац 5 дахин хэтэрч нөхөн сэргээх, эдэлбэрээс чөлөөлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авахад хүндрэлтэй байна.

     Нийслэл орчимд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутгийн хилийн заагийг “Ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан тодотгож 2002 оны 411-р захирамжийг дахин шинэчлэх, өнөөгийн бодит байдалд нийцүүлсэн санал боловсруулж НИТХуралд оруулан хэлэлцүүлж, батлуулан мөрдөх, энэ шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, дүүрэг, иргэн, аж ахуйн нэгж бүр хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна.