УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.09

Ж.Эрдэнэбат: Шинэ дүрэм шинэ бодлого л хэрэгтэй

МАН-д “Шинэчилье”  хэмээх залуусын бүлэг байгуулагдсан билээ. Тэд намаа шинэчлэх зорилготойгоо зарлаж нилээд хэдэн шаардлага намынхаа удирдлагуудад өргөн барьсан.

Гэвч тэднийг албан тушаалын төлөө ашиг хонжоо хайгчид гэж зарлаж байна. Таван шатны сонгуульд ялагдал хүлээсэн. Удирдлагуудыг солихоос илүү дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг тэд хэлсэн байна.

Хэсэг бүлэг 1970, 1980 оны төлөөлөл Намын удирдлага болсон 1950, 1960 оны  төлөөллөө шахах гэж байгааг хэвлэлийнхэн бичиж байна. Намын шинэчлэлийн нүүрэнд гарч ирсэн залуус зөв бодол зөв байр суурийг илэрхийлэх ёстойг Шинэчлэлийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэллээ.

Тэрээр МАН  дөрөв таван сонгуульд ялагдал хүлээлээ. Энэ ялагдал өмнө нь байсан нэр хүндээрээ ард түмний итгэлийг авсан байна. Цаашдаа энэ нам шинэчлэгдэхгүйгээр ард түмнийхээ үнэлэмжийг авах, амжилттай ажиллах, нөхцөл боломж хомсдолтой гэдэг нь харагдаж байгаа гэсэн юм.

МАН-ын Шинэчилье хөдөлгөөнийхөн

Шинэчлэлийн залуус намын ерөнхий нарийн бичгийн дарга дээр нэмээд таван нарийн бичгийн даргыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлнэ гэсэн мэдээлэл тархаад байгаа. Ж.Мөнхбатыг ерөнхий нарийн бичгийн дарга болгох, Ц.Батбаярыг залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга,  гишүүн О.Содбилэгийг парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар томилно хэмээн ярилцжээ.

Харин хөдөлгөөний тэргүүн намын дүрэм өөрчлөгдөх нь юу юунаас илүү чухал гэдгийг хэлж байна.

Тэрээр хуучин дүрэмтэй бодлоготой шинэ хүн гарч ирээд ямар ч хэрэг байхгүй, тиймээс хуучин, шинэ хүн хэн ч гарч ирсэн бай шинэ дүрэм бодлогоор намыг удирдах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс намын дарга бүх гишүүдийн саналаар шийдэгддэг байх ёстой.

Мөн өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж МАН-ыг шинэчлэх арга барилаа танилцуулан, гишүүдийн дэмжлэгийг авч байж сонгогдох ёстой хэмээн ярилаа. Шинэчилье хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилсон нь элдэв асуудалд хутгалдаагүй нэр цэвэр гэсэн шалгууртай тэрээр 2012 онд Сэлэнгэ аймгаас сонгогдсон юм.