Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа
Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчТакэхико Накаогийн айлчлалтай холбогдуулан Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ.
2013.07.23

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао манай улсад айлчилж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийж өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар танилцуулж, төслүүд хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл солилцлоо.

Мөн ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай хэлэлцлээ.

Ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай хэлэлцлээ.

Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын хөгжлийн 4, 5 дахь хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан хөтөлбөрийн хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах, Нийслэлийн эмнэлгүүдийн хог хаягдлын төвлөрсөн барилга байгууламжийг барих, СХД-т шинэ эмнэлэг байгуулах зэрэг олон ажлууд багтаж байгааг хэлээд, Азийн хөгжлийн банкны 38 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд Цусны шинэ төв байгуулах талаар онцолж байлаа.

Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао Монгол Улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж байгаад баяр хүргээд, энэ эрчээ алдалгүй ажиллахыг ерөөв.