О.Баасанхүү гишүүн амраагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.07.26

О.Баасанхүү гишүүн амраагүй

УИХ-ын хаврын чуулган завсарлаж гишүүд нутаг, нутгийн зүг мордон амарч буй бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байна.

Тэрээр УИХ-ын гишүүний тангаргыг өнгөрсөн оны наймдугаар сарын 1-ний өдөр өргөсөн учраас Хөдөлмөрийн хуулийг ягштал биелүүлэхийн тулд амраагүй гэнэ. Гэхдээ ээлжийн амралт нь ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэх аж.

УИХ-аас баталсан хуулийг эрхэм гишүүд энэ мэтчлэн ягштал мөрддөг бол өдийд хэд, хэдэн гишүүн амрах бус ажиллаж байхаар дүр зураг харагдаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цуг нэг өдөр УИХ-ын гишүүн Ц.Цолмон УИХ-ын гишүүний тангараг өргөсөн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар мөн сарын 18-нд тангараг өргөж байжээ.