УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.07.31

Шадар сайд Оюуны өмчийн газар ажиллалаа

Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч, чухал зургаан салбар багтдаг. Шадар сайд сүүлийн өдрүүдэд эрхлэх асуудлынхаа хүрээнд байдаг харьяа газруудад ажиллаж байгаа.

Тэрбээр өнөөдөр Оюуны өмчийн газрын эхний зургаан сарын ажил байдалтай танилцан, анхаарч ажиллах асуудлуудад үүрэг, чиглэл өгчээ. Оюуны өмчийн газар энэ онд “Оюунлаг монголын төлөө” гэсэн уриан дор ажиллаж байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Оюунлаг монгол гэж байгаа бол оюуныхаа бүтээлийг ард түмэнд сурталчилсан үзэсгэлэн гаргах. Түүнээс нь иргэд нээрээ бид ийм оюунлаг, үүнийгээ ашиглаж бүтээл хийвэл хүмүүст хүрэх юм байна гэсэн тэр бүтээлийг нь монголдоо шалгаруулж, таниулах ажлыг энэ ондоо багтаан зохион байгуулах боломжтой эсэхийг тодрууллаа.

Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат хэлэхдээ, улсын хэмжээнд ес, арван сардаа багтаад газарзүйн заалтаар үзэсгэлэн зохион байгуулна гэлээ.

Оюуны өмчийн газар энэ онд “Оюунлаг монголын төлөө” гэсэн уриан дор ажиллаж байна.

Мөн Оюуны өмчийн газраас хууль эрх орчин болон үйл ажиллагааны талаар хэд хэдэн хууль тогтоомжуудад саналаа боловсруулж, хүргүүлэх ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэл өгч байна.

Шадар сайд хэлэхдээ, санал өгөх биш Чингис хааны албан ёсны нэр, хөрөг, соёмбо бэлэгдлийн тэмдгийг дуртай нэгэн нь хэрэглэж болох эсэх, хаана тавих ёстой талаар өөрсдөө санаачлагч болж оюуны өмч болоод патентийнх нь талаас хуулийн төсөл бэлдэх санал тавилаа.

Мөн оюуны өмчийг баталгаажуулах, мөн монгол брэндийг бий болгох, дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байгааг сануулав.

Түүнчлэн төрөлжсөн бүтээлүүдийг үзэсгэлэн хэлбэрээр гаргаж, иргэдэд танилцуулах ажлыг хийх хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.