Эрүүл мэндийн яам
2013.08.01

Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Энэ жилийн хувьд энэ өдрийг “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээ албан ёсоор 10.00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхлэх аж.

Мөн өнөөдөр 12.00 цагт “Монголньюс” мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл хийх юм байна.