УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.08.06

Эрдэнэс таван толгойн сэргэлтээс 1072 ширхэг хувьцаа шалтгаална

Эрдэнэс таван толгойн өрнөөс гарч хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасны дараа иргэд 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэнэ.

Хүний хөгжил, нийгмийн хамгааллын Сайд С.Эрдэнэ:

1072 ширхэг хувьцааны нэгж үнэ 9033 төгрөг байх уу,  9000 төгрөг байх уу гэдгийг арилжааны явцад хөрөнгийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээр тогтоогдоно.

Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Эрдэнэс таван толгойн үйл ажиллагаа хэвийн болсон тохиолдолд хөрөнгийн зах зээл дээр хувьцааг арилжаанд оруулах ёстой.

Тэгэхээр ойрын үедээ Эрдэнэс таван толгойн хувьцааны талаар засгийн газар нэг шийдвэр гаргах бололтой. Энэ нь ямар шийдвэр байсан ч Эрдэнэс таван толгойн үйл ажиллагаанаас шууд хамаарах учир иргэдийн хувьд хувьцааны ашгаа хүртэхээс өмнө Эрдэнэс таван толгойн сэргэлтийг хүлээх хэрэгтэй болж байна.