УИХ-ын “шигшээ баг” хожих болов уу
Улсын их хурлын чуулган
2013.08.20

УИХ-ын “шигшээ баг” хожих болов уу

Улс орныхоо төлөө хоёр­гүй сэтгэлээр ханддаг УИХ-ын эрхэм гишүүдийн төлөөлөл нэг ч гэсэн өдөр үнэтэй хослолоосоо салж спортоор өрсөлдөх гэнэ. Ингэх­дээ хоорондоо бус, харин Бүгд найрамдах Солонгос улсын парламентын гишүүдтэй хөл бөмбөг тоглох юм бай­на.

УИХ-ын “шигшээ” багийн ахлагчаар Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газ­рын дарга Ч.Сайханбилэг, тог­логчдоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Баттул­га, Н.Номтойбаяр, Ж.Бат-зан­дан, Д.Батцогт, Н.Энхболд, Х.Тэмүүжин, О.Баасан­хүү, Б.Чойжилсүрэн, С.Ганбаа­тар нар оролцох аж.

Харин БНСУ-ын парламентын гишүүдийн хувьд өмнө нь гадаад орнуудын пар­ламентийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийж найман удаа хожил авчирсан “мундаг” баг гэнэ.

Ямартай ч УИХ-ын шиг­шээ багийнхан бэлтгэлдээ гарчихсан байгаа сурагтай. Хоёр улсын парламентын гишүүдийн нөхөрсөг тоглолт ирэх баасан гарагт “ДЦС” ТӨХК-ийн “Эрчим” багийн талбайд болох аж. Ямартай ч эрхэм хөлбөмбөгч гишүүд­дээ амжилт хүсье.