"Ойта брэнд" хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлнэ
Гадаад Харилцааны сайд Л.Болд Монгол, Ойтагийн найрамдал,хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцлоо.
2013.08.23

"Ойта брэнд" хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлнэ

Гадаад Харилцааны сайд Л.Болд Монгол, Ойтагийн найрамдал,хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцлоо.

Уг уулзалтад Ерөнхий сайд асан Д.Содном, манай улсаас Японд Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар болон Японоос Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр “Ойта, Монголын  харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Х.Кондотой уулзаж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон.

Тухайлбал “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, тус мужид суралцаж буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэх асууддыг ярилцан тохиролцлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.