Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.08.26

Шинэ хуулийн төсөлд сонин заалт байна

Энэ онд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж төсөвт 450-иад тэрбум төгрөг оруулна гэж байсан ч одоо үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт нь орохгүйгээс гадна үл ойлголцолд хүрээд байна.

Гэхдээ Засгийн газрын тэргүүн Рио Тинтод уян хатан загнахаа хэлээд байгаа. Тогтвортой хуулийг УИХ-аар батлуулахаа ч мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө баталсан хуулийг ч мөн өөрчлөх болоод байна.

Засгийн газрын тэргүүн хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт хийх гэж буй талаараа хэлэхдээ, Манай хууль гэнэт өөрчлөгдөөд байгаагаас гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна.

Тиймд энэ хөрөнгө оруулалтын хуулийн санаа нь та дотоодын, гадаадын хэн ч бай тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан бол тодорхой хугацаанд таны юм хөдлөхгүй шүү л гэж хэлж байгаа.

Ийм л агуулгатай хуулийг УИХ-аар батлах гэж байна. Үүнийгээ бид хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, тогтвортой байлгах гээд эцэслэн нэрийг нь өгөөгүй байгаа гэлээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс шинэ хуулийн төсөлд учир дутагдалтай зүйл заалтууд байгааг хэлж байгаа. Учир нь гадны хөрөнгө оруулалтаар хайгуул геологийн ажил хийхэд дараа нь түүнийг төр хурааж аваад өөрийн мэдэлд дахин тендер зарлах нь учир дутагдалтай.

Гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн бас нэг асуудал болж байгаад цаашид анхаарах ёстой.

Гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн бас нэгэн асуудал болж байгаад цаашид анхаарах ёстой. Намрын чуулганаар хуулийг хэлэлцэж батлахдаа энэ асуудлыг өөрчлөх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Хувийн хэвшлийн хөрөнгөөр геологи хайгуулын ажлыг хийн тодорхой хэмжээний нөөц илрүүлээд олсон нөхцөлд түүнийг нь төр хурааж аваад тендер зарлах маягаар сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын зөвшөөрөл олгоно гэсэн сонин заалт шинэ хуулийн төсөлд бий.

Хэн өөрийнхөө хөрөнгө мөнгийг төрийн төлөө зориулчихаад ямар ашиг олно гэж хайгуулын ажил хийх вэ. Иймэрхүү бодлогын баримт бичиг гарвал энэ салбар бүр доройтно гэв.