ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд айлчилна
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов
2013.08.28

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва,

УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай зөвлөлдөх уулзалт хийх юм байна.