Лондоны хөрөнгийн биржийн газрын даргатай уулзлаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд Лондоны Хөрөнгийн Бирж группийн гадаад харилцааны албаны дарга, Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадейг хүлээн авч уулзлаа.
2013.08.30

Лондоны хөрөнгийн биржийн газрын даргатай уулзлаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд Лондоны Хөрөнгийн Бирж группийн гадаад харилцааны албаны дарга, Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадейг хүлээн авч уулзлаа. УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолын дагуу дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны дөрөвдүгээр сард Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж “Лондоны хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Тус гэрээний хүрээнд зах зээлийг дүрэм журмуудыг шинэчилэн, олон улсын “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлэн, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлж, 120 гаруй боловсон хүчнийг сургаж бэлдсэн зэрэг дорвитой ажлууд шийдэе юм. Үүнтэй холбогдуулан дотоодын хөрөнгийн зах зээлийг цаашид хамтран хөгжүүлэх, зах зээлд тулгамдаж буй асууддаар Лондоны хөрөнгийн бирж групп”-ийн Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадейтай харилцан санал солилцов.