Монголчууд Беларусьт визгүй зорчдог болно
Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.09.02

Монголчууд Беларусьт визгүй зорчдог болно

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилиин хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулах аж.

Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.