Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.09.06

"Дисковер Монголиа" чуулганы цар хүрээ хумигджээ

Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалт энэ сарын 5-6-ний өдрүүдэд болж байгаа. Өнгөрсөн жилүүдэд “Дисковер Монголиа” чуулга уулзалтаар уул уурхайн салбарынхан хөрөнгө оруулалтын төсөв болон хөрөнгө оруулах нөхцөлийг сайжруулах боломжийг хайдаг байсан. Харин энэ удаагийн уулзалт нь хэлэлцүүлэг хэлбэрээр өрнөж буй нь онцлог аж. Ингэхдээ Эрхзүйн тогтвортой байдал ба уул уурхай, Дэд бүтцийг хөгжүүлэх ба уул уурхай, Байгаль орчин оруулалттай компаниуд оролцож байгаа аж.

“Дисковер Монголиа-2013 ”-ын өөр нэг зорилго нь Монгол Улсад хөрөнгө оруулагч компаниудын гүүр нь болж өгөх юм. Энэ ч үүднээс уул уурхайн салбаруудын бүх мэдээллийг авч байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр тус уулзалтад оролцож байгаа хүмүүс “Манай улс дотооддоо хууль эрхзүйн орчноо өөрчлөхгүйгээр хөрөнгө оруулах нөхцөл байхгүй” гэдгийг хэлж байсан юм.

Энэ үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Энэ удаагийн “Дисковер Монголиа-2013” ямар онцлогтой болж байна вэ?

-Нэгдүгээрт энэ жилд оролцогч бага байна. Үүнээс гадна үзэсгэлэнд оролцож буй компаниуд ч цөөхөн харагдлаа. Хоёрдугаарт лого буюу уриагаа өөрчиллөө. Түүнчлэн энэ удаагийн чуулганаар гадаад, дотоодын хоорондын итгэлцлийг бий болгох юм.

-Манай улсын хөрөнгө оруулалтын орчныг гадныхаа сайшаахгүй байгаа бололтой. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Тийм. Энэ жил оролцож байгаа хүмүүсийг арван жилийн өмнөхтэй харьцуулахад цар хүрээ болоод бизнесийн орчин ямар байгаа нь харагдаж байна. Түүнчлэн гадныхны зүгээс хөрөнгө оруулалтыг харзнаж байгаа шинж ажиглагдаж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батална гэж байгаа. Тэгвэл энэхүү хуулийн орчныг ямар байх ёстой гэж үзэж байна?

Энэхүү уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж байна. Тухайлбал, ДНБ-ийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь болон экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн Засгийн газар, яам уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авна гэлээ.

-Хуулийн тухайд гадна, дотно гэлгүйгээр тогтвортой байх орчныг бий болгох хэрэгтэй. Мөн Монгол Улс болон гадаадын орнуудын хоорондын үйл ажиллагааг дэмжсэн байх хэрэгтэй. Хамгийн гол хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс хэрэгжүүлсэн байх ёстой юм.

-Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг гаднаас авдаг. Үүнээс 43 хувь байхгүй болсон гэж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах естой вэ?

-Барилгын салбарын тухай ямар байгааг мэдэхгүй. Харин уул уурхайн салбарын тухай 80-90 хувь нь гадаадын хөрөнга оруулалтаар хийдэг. Өнөөдөр банкны гурваас дөрвөн жилийн актив нийлсэн ч, дотоодын з рөнгө оруулалтын эх үүсвэр ба Хөрөнгө оруулалт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтг хийгддэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй.