С.Ганбаатар цэцэрлэгийн асуудлаар эцэг, эхчүүдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.09.06

С.Ганбаатар цэцэрлэгийн асуудлаар эцэг, эхчүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭСТӨ-нд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тиймээс үлдсэн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж, эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зар түгээсэн ч мэдээлэл багатайгаас тийм ч олон эцэг эх цугларсангүй.

2013-2014 оны сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгт 156648 хүүхэд суралцахаас төрийн өмчийн цэцэрлэгт 160201, хувийн цэцэрлэгт 25438 суралцах юм байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалт өнгөрсөн онд 77,6 хувьтай байсан бол энэ жил 78,6 хувьтай байгаа юм байна. Одоогийн байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 80 гаруй мянган хүүхэд байна гэсэн тооцоо байгаа аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч энэ хуулийн төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлж шийдүүлэх үүднээс хувийн хэвшлийн цэцэрлэгийн удирдлагуудын уулзалтыг өмнө нь зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг ярилцлаа. Эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэгийн харьяалал буюу хүрэлцээ муутайгаас хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй гэсэн саналаа илэрхийлсэн.

“Хүүхэд харах үйлчилгээ”-г хэрэгжүүлснээр цэцэрлэгийн хүрэлцээгүй, хамрах хүрээ нь их болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолсон.

“Хүүхэд харах үйлчилгээ”-г хэрэгжүүлснээр цэцэрлэгийн хүрэлцээгүй, хамрах хүрээ нь их болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолсон. Хуралд оролцсон эцэг эхчүүдийн саналын дийлэнхи нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд улсын хувийн гэж ялгалгүйгээр эцэг эхчүүд сонголтоо хийж болно. Гэтэл улсын цэцэрлэгийн хүрэлцээ муу үед хувийн цэцэрлэгүүд нь боломжийн үнэтэй, цэвэр, аюулгүй орчинд байвал хүүхдээ өгөхөд асуудалгүй гэж байлаа. Хамгийн чухал нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй болсноос эцэг эхчүүдийн аль нэг нь ажлаасаа гарах, эсвэл бага насны хүүхдэд даатгаж үлдээх гээд олон бэрхшээл тулгарч байна. Тиймээс төр засгийн зүгээс сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж, хувийн болон улсын цэцэрлэгүүдээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар эцэг эхчүүдийн саналыг тусгасан зөвлөмжийг УИХ-д хүргүүлнэ гэдгээ хэлсэн юм.