2013.09.17

Тамхи татах цэг байгуулна

Тамхины хууль хэрэгжиж эхлээд долоон сарын хугацаа өнгөрч байна. Тамхи татах хязгаарлагдмал бүс тогтоохдоо нийслэлийн ихэнх хэсгийг хамруулсан нь хуулийн хэрэгжилтийг бүрхэгдүүлээд байна уу гэж бодоход хүргэж байна.

Япон улсад тамхины хуулийн хэрэгжилтийг бүхээгээр шийдвэрлэжээ. Хаа сайгүй тамхины цэг байдаг учраас гудамжинд тамхи татдаг хүн байхгүй. Бүхээгний агааржуулалт сайн учраас тамхины үнэр шингэдэггүй байна.

Хуулиар хориглогдоогүй газар тамхины цэг байгуулах ажил хийгдэж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Япон улсын энэ туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхэлсэн. Хуулиар хориглогдоогүй газар тамхины цэг байгуулах ажил хийгдэж байгаа.

Манай хуулинд хязгаарын бүсийг нилээн том хэмжээнд тогтоосон байдаг. Японд бол радиусаар хязгаарладаггүй, тухайн байгууламжийн орчин тойронд буй тамхи татаж болох цэгийг зааж өгдөг туршлагыг бид авах хэрэгтэй гэлээ.

Тэгэхээр нийслэлд тамхи татахыг хориглосон бүсээсээ бусад цөөн хэдэн газар ийм цэг байгуулах гэнэ.