2013.09.18

Өргөн хэрэглээний 99 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас импортлодог

Хүнсний бүтээгдэхүүний хичнээн хувь нь гадаадынх, хичнээн хувь нь дотоодынх байдаг тухай судалгаа, тоо баримт төдийлөн байдаггүй. Гэтэл хүнсний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд хүчтэй нөлөөлдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймд монгол хүний хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг заавал өөрийнхөө улсад үйлдвэрлэх ёстойг онцолж байна.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа: Дэлгүүрийн лангуун дээр орж харчихаад бүгд импортынх юм байна гэсэн дүгнэлтийг хийж болохгүй байх. Монгол хүний хоол хүнсний гол хэрэглээ юу вэ. Яг хүний хоол хүнсний хэрэглээ сагсанд байгаа бүтээгдэхүүнийг тооцоод үзэхэд импортынх бага харагдаж байгаа гэлээ.

Монгол улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэг.

Өнөөдрийн байдлаар монгол улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэгээс өргөн хэрэглээний 99 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас импортлодог байна.

Дээрхээс хамгийн их хэрэглэгдэж буй бүтээгдэхүүн аль болохыг судалж, дотооддоо үйлдвэрлэх, шинээр стратегийн бүтээгдэхүүнээр тооцох шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байлаа.