Энх-Амгалан.Л 2013.09.24 | Телевиз: NTV

Л.Энх-Амгалан: Хөрөнгө оруулалтын хууль тэгш бус нөхцөл үүсгэж байна

УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан

Хуулийн төсөл тогтворжуулалтын хугацаанд хөнгөн үйлдвэрт таван жил, хүнд үйлдвэрт 10 жил гэж заажээ. Гэтэл бүтээн байгуулалтын томоохон хөрөнгө оруулалт шаардагдах төсөлд дээрх заалт нь хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өмнө нь гадны компаниудтай маш хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулсан жишээ нь Оюутолгойн гэрээ 30 жилийн хугацаатай 15 нэр төрлийн татварыг тогтворжуулсан. Гэтэл энэ хууль гарснаар Монголынхоо компаниудад дөрвөн төрлийн татварыг тогтворжуулж байгаа нь тэгш бус нөхцлийг үүсгэж байна” хэмээн хэллээ.

Хуулийн төсөлд анхаарал татаж байгаа нэг зүйл бол яах аргагүй татварын тогтвортой орчин хөрөнгө оруулалтын шинэ төслөөр дөрвөн татварыг тогтворжуулахаар тусгасан. Гэтэл энэ нь хөрөнгө оруулалтыг татах эсэх нь эргэлзээтэй.