Сүхбаатарчуудын өглөөний алхалт
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” сэдэвт өглөөний алхалт
2013.09.26

Сүхбаатарчуудын өглөөний алхалт

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” сэдэвт өглөөний алхалт – өглөөний цай үйл ажиллагааг орон даяар өнөөдөр зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар ЭМН, Биеийн тамир спортын хороо хамтран зохион байгуулсан уг алхалтад дүүргийн иргэд, нутгийн захиргааны байгууллагын хамт олон идэвхитэй оролцож, 58 дугаар сургуулиас 17 дугаар хорооны цогцолбор байр хүртэл 10000 алхам алхаж  өглөөний цай уусан юм. 

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” сэдэвт өглөөний алхалтыг хийлээ

Арга хэмжээнд  дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга  С.Сайнбаяр, ЭМН-ийн дарга Б.Лувсанням болон НХХ-ийн мэргэжилтэн Б.Энхмаа, ЭМН-ийн НЭМО Ц.Ганчимэг,  ЭМН-ийн биеийн тамирын арга зүйч А.Батмөнх, Ахмадын их эмч С.Баттулга нар хамтдаа алхсан бөгөөд хүн бүрт зохистой хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөний ач холбогдол, бухимдлаас ангижрах талаарх мэдээлэл өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь  иргэдийн зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасгах, тамхинаас татгалзах, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, эрүүл аж төрөх, урт наслах арга хэрэгсэл болгон төлөвшүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд сурталчилах, хүн амын амьдралын зөв хэв маяг, мэдлэг, хандлагыг сонгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Өглөөний нар та бидний төлөө манддаг болохоор өглөө бүрийг өөрийн эрүүл мэнддээ зориулж эртлэн босч цайгаа уугаад нарны дасгал хөдөлгөөн хийж, алхалт, гүйлтээр хичээллэхийг Та бүхэнд зөвлөж байна.