Баянзүрхчүүд спортын аваргаа шалгарууллаа
Иргэдийн спортын II наадмыг 2013 оны 05-р сарын 07-ны өдрөөс 09-р сарын 11-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
2013.10.08

Баянзүрхчүүд спортын аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А333 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А259 дүгээр захирамжийн дагуу Иргэдийн спортын II наадмыг 2013 оны  05-р сарын 07-ны өдрөөс 09-р сарын 11-ны өдрүүдэд  хэсэг, хороо, бүс, дүүрэг гэсэн 4 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Дүүргийн иргэдийн спортын II  наадмын хаалтын ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Нийслэлийн Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, ажилтан албан хаагчид, дүүргүүдийн Биеийн тамир спорт хороодын дарга нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.