Эх, нярайн эндэгдэл буурсан үзүүлэлт гарчээ
Нярайн эндэгдэл 2013 оны эхний 9 сарын байдлаар 9,3 болж буурсан байна.
2013.10.09

Эх, нярайн эндэгдэл буурсан үзүүлэлт гарчээ

2013 оны эхний 9 сарын байдлаар 

 Улсын хэмжээнд 2012 оны мөн үед 55611 эх төрж байсан бол 2013 оны эхний 9 сард 58685 эх төрж урьд оны мөн үеийнхээс 4074 –ээр төрөлт нэмэгдсэн байна. 2012 оны мөн үед амьд төрсөн хүүхдийн тоо 55856 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 59990 болж 4134 –өөр нэмэгджээ. 

Улсын хэмжээнд эхийн эндэгдэл 2012 оны эхний 9 сард 28 гарсан бол 2012 оны эхний 9 сарын байдлаар 21 эх эндсэн байна. Эдгээрээс 15 эх Улаанбаатар хотод энджээ. Нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 онд 15,1 байсан бол 2012 оны эхний 9 сард 14,2 болж буурсан байна. 

 Нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 оны мөн үед 10,2 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 9,3 болж буурсан байна. Перинаталь эндэгдэл 2012 оны мөн үед 1000 нийт төрөлтөд 14,7 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 14,1 байна. 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 2012 оны мөн үед 1000 амьд төрөлтөд 18,4 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 17,6 болжээ. 

Нийт нас барсан хүний тоо 2012 оны мөн үед 12820 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 11989 болж 831 тохиолдлоор буюу 6,5 хувиар буурсан байна. 2012 оны мөн үед эмнэлэгт 530734 хүн хэвтэж эмчлүүлж байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 540764 хүн эмнэлэгт эмчлүүлж 9333 хүнээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар 1 279 456 үзлэг хийгдсэн байна. Улсын хэмжээнд 29242 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүнд 104 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхээс 3159 тохиолдлоор буюу 9,7 хувиар буурчээ.