МАН-ын бүлэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.10.10

МАН-ын бүлэг хуралдлаа

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдав. тэд энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, Засгийн газар энэ сарын 1-нд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

2014 оны Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийн зарим заалт зөрчигджээ.

Тус бүлэг дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ ирэх онд халамж руу онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймээс уг хуульд нийцүүлэн төсвийг зохиох ёстой гэж Ардын намынхан үзээд буй юм.

Тус намынхны мэдээлснээр 2014 оны Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийн зарим заалт зөрчигджээ. Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч эдийн засгийн судалгаан дээр ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахлахаар болжээ.