О.Баасанхүү Ерөнхий прокурорт хандана
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.10.15

О.Баасанхүү Ерөнхий прокурорт хандана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын ерөнхий прокурорт хандах гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Буян”-гийн Г.Жаргалсайхан нарыг тамтаггүй дуурайдаг Чапи /Ө.Ихбаяр/ элэглэлийнхээ эгнээнд  эрхэм гишүүнийг оруулжээ.

Харин  Чапигийн энэ үйлдлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү  нэр төрд халдаж, доромжилсон гэж үзэж байгаа аж. Чапи  О.Баасанхүү гишүүний дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн,  үг хэлээр доромжилж  “Би эхнэрээсээ ажил гуйгаад явж байсан чинь  гэнэт Н.Энхбаярыг өмгөөлөх боломж  олдоод.

Азаар гишүүн болчихсон” гэх зэргээр элэглэсэн гэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн  хувьд энэхүү үйлдлийг гишүүний нэр төрийг гутаан доромжилсон ёс зүйгүй үйлдэл хэмээн ихэд бухимдангүй явна.