С.Ганбаатар “цэвэр” улстөрч гэдгээ харуулна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.16

С.Ганбаатар “цэвэр” улстөрч гэдгээ харуулна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв асуудлаас ангид хүн гэдгээ харуулах гэнэ. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн гадаад дахь нууц данс илэрч байгаа.

Оффшор бүсэд нууц данстай 10 орчим УИХ-ын гишүүн байдаг талаарх мэдээлэл гарах болсон.

Тийм учраас УИХ-ын гишүүн С.Ганбаатар гадны орнуудад элдэв нууц дансгүй, “цэвэр” улстөрч гэдгээ харуулахын тулд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр болсон байна.

УИХ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил байдаг ч гэсэн тэр бүр дэлгэрэнгүй байж чаддаггүй.