Ганбат.Д 2013.10.16 | Сайт: News.mn

Д.Ганбат: Орон сууцны зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх ёстой

Д.Ганбат: Орон сууцны зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх ёстой
УИХ-ын гишүүн Д.Ганбат

УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Монголбанкнаас өргөн мэдүүлсэн энэхүү мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найман хувьд хүргэх, 2013 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Ипотекийн корпорацитай хамтран хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилт тусгагдаад байгаа юм.

Уг бодлогод УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж буйг онцолъё.

Төв банк уг бодлогоо 4-5 жил тууштай явуулаасай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монголбанк дундаж давхаргыг дэмжсэн жилийн 7-9 хувийн хүүтэй орон сууцны зээлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоогоор 40 мянган өрх энэ зээлийн үр шимийг хүртсэн байна.

Ирэх жилд олон өрх энэ зээлд хамрагдаж орон сууцтай болох ёстой. Тийм болохоор төв банк уг бодлогоо 4-5 жил тууштай явуулаасай гэж бодож байна.