Сономпил.М 2013.10.16 | Сайт: News.mn

М.Сономпил: “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнгээ өгсөн

М.Сономпил: “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнгээ өгсөн
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил

УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Монголбанкнаас өргөн мэдүүлсэн энэхүү мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найман хувьд хүргэх, 2013 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Ипотекийн корпорацитай хамтран хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилт тусгагдаад байгаа юм.

Уг бодлогод УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж буйг онцолъё.

УИХ-ын гишүүн М.Сономпил: Мөнгөний бодлого дээр улстөржихгүй байвал сайн байгаа. Учир юу вэ гэвэл 2013 онд хэрэгжсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнгээ маш сайн өгч байгаа.

Төв банкнаас бага хүүтэй зээл авахаар зээлийн дарамт хүртэл буурч байгаа.

Эрчим хүчний салбар дээр аваад үзье, Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн зээл авсан. Монголбанкны зээлийн хүү 3.5-4 хувь. Арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 15-20 хувь.

Урьд нь манай салбар нэг бол арилжааны банкнаас, эс бөгөөс төсвөөс зээл авдаг байсан. Үүнд нь маш их хүү төлдөг байсан, харин төв банкнаас бага хүүтэй зээл авахаар зээлийн дарамт хүртэл буурч байгаа.