С.Бямбацогт: Буруутгахын тулд ажиллах биш асуудлаа дэлгэж яръя
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Бямбацогт
2013.10.18

С.Бямбацогт: Буруутгахын тулд ажиллах биш асуудлаа дэлгэж яръя

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Улсын төсвийг хэлэлцэхэд урд нь харьцангуй прагматик ханддаг байсан. Гэтэл одоо бүр болохоо байлаа. Тиймээс асуудлыг бодитой харж ярья.

2014 оны төсөв дээр хувийн хэвшлийнхэн 390 тэрбум төсөвт өртөгтэй барилгыг 740 тэрбум төгрөг болсон байх жишээтэй. Энэ маш том авлигын асуудал явж байгаа юм. Хэрвээ ерөнхий сайдын ярьж байгаагаар үнэхээр энэ асуудлыг илрүүлсэн юм бол энэ асуудлаа хувийн хэвшил рүү чихэх биш ил гаргаад шийдэх нь зүйтэй.

Буруутгахын тулд, шүүмжлэхийн тулд ажиллах биш асуудлаа дэлгэж яръя л гэсэн байр суурьтай байна”.