“Шударга ёс” эвсэл Сангийн сайдын мэдээллийг сонсчээ
“Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцжээ.
2013.10.22

“Шударга ёс” эвсэл Сангийн сайдын мэдээллийг сонсчээ

“Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр төсвийн тодотгол хэлэлцсэн байна. Ингээд үдээс хойш 15.00 цагт бүлгийн удирдлагууд нь юу ярьсан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгана гэсэн боловч хийсэнгүй.

Ямартаа ч тус бүлгийн хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан сууж, төсвийн тодотголтой холбоотой мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан гэнэ. Энэ үеэр тус бүлгийн гишүүд төсвийн асуудлаар, ялангуяа тодотгол хийж байгаад шүүмжлэлтэй хандсан юм байх.

Мөн Ерөнхий сайдыг буруутгах гишүүд ч байсан гэнэ. О.Баасанхүү нарын гишүүд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх саналыг ч гаргасан сурагтай.