Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо.
2013.10.22

Барилга захиалагчийн товчоог нэгтгэж улсын үйлдвэрийн газар байгуулах саналыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асуун, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн үед авлигажсан төсөл хэлэлцэж байна гэсэн яриа гараад байгааг дурдаад хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг нарийн нягталж үзэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Төсөвт тусгагдсан зардал мөнгийг ингэж шалгаж байж зөв төлөвлөсөн үгүйг мэдэх боломжтой хэмээн хэлж байлаа.

Тэрбээр Улаанбаатарын эргэн тойронд шоронгийн бүтээн байгуулалт хийгдээд байгаа юм биш биз гэж лавласан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, нийслэлийг тойрсон 12 шоронгийн хоёроос бусдыг нь буюу 10-ыг нь нэгтгэн төвлөрүүлэхээр шинэ шорон барьж байгаа юм байна. Ингэснээр 10 газарт гарч буй урсгал зардал нэг газраа төвлөрч, тэр хэрээр хэмнэлт гарах учиртай юм бана.

УИХ-ын гишүүн Л.Болд эрүүдэн шүүх зориулалттай 400 сандлыг ямар мөнгөөр авсан, төсөвт ийм зүйлд зарцуулах нуугдмал төсөв бий юу гэв.

Харуул хамгаалалт, хоригдлуудын байрлах орчин, ажиллах нөхцөлийг жигд хангасан шинэ шоронд хэвлэх, гутлын, оёдлын үйлдвэр барихаар төлөвлөсөн юм байна. Ингэснээр хоригдлууд ажлын байртай болж, ажилласан хөлсөөрөө хохирлоо барагдуулан, шоронгоос суллагдахдаа тодорхой хэмжээний хуримтлалтай, ажлын туршлагатай болох сайн талтай гэж сайд хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд эрүүдэн шүүх зориулалттай 400 сандлыг ямар мөнгөөр авсан, төсөвт иймэрхүү зүйлд зарцуулах нуугдмал төсөв бий юу гэж тодруулсан. Цагдаагийн байгууллагын удирдлагын хариулснаар 2012 оны төсөвт цагдаагийн тусгай хэрэгсэл авах зардалд туссан мөнгөнөөс 125 саяыг нь дээрх 400 сандлыг авахад зарцуулсан юм байна.

Эдгээр сандлыг хэрэглэж болох эсэх асуудлаар тодруулга авахаар Улсын ерөнхий прокурорын газарт хандаад байгаа бөгөөд цаашид ашиглах боломжгүй гэсэн хариу ирвэл хятадын талд сандлыг буцаан өгөөд өөр төрлийн тусгай хэрэгсэл авахаар тохиролцоод байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт төсөвт тусгагдсан зардал хасагдсанаас болоод үйл ажиллагаа нь хүндэрч болзошгүй газар байгаа эсэхийг асуув.

УИХ-ын гишүүн С.Баярцогт төсөвт тусгагдсан зардал хасагдсанаас болоод үйл ажиллагаа нь хүндэрч болзошгүй газар байгаа эсэхийг асууж байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан зураг төсөвгүйгээс болоод юм уу, эсвэл мөнгө нь хүрэлцэхгүйгээс болоод хойшилж буй арга хэмжээ бий эсэхийг Хууль зүйн сайдаас лавласан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Тодотголоор оруулж буй асуудлын ихэнх нь арга хэмжээний нэр өөрчлөгдсөнтэй холбоотой. Тухайлбал, нэгдсэн хорих барих газрыг Налайх дүүрэгт гээд төсөвт тусгасан байсан. Гэтэл Налайхт газар олдоогүй, Баянзүрх дүүрэгт барих болсон. Тиймээс нэрийг нь өөрчлөх шаардлагатай болсон.

Сонгинохайрхан дүүрэгт шүүх, прокурорын цогцолборыг барихаар тусгасан байсан ч Хан-Уул дүүрэгт газар олдсон. Тиймээс бас л өөрчлөх шаардлагатай болсон. Харин зураг төсөлгүйгээс болоод хасагдсан зүйл байхгүй гэж хариулсан юм.

Сонгинохайрхан дүүрэгт шүүх, прокурорын цогцолборыг барихаар тусгасан байсан ч Хан-Уул дүүрэгт газар олдсон.

Ингээд гишүүд санал хэлэх үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Боловсролын, Эрүүл мэндийн, Хууль зүйн гээд сайдууд үндсэн салбартаа анхаарахаас илүүтэй барилга барихад оролцох болсон байна. Тиймээс бүх яамны дэргэдэх Барилга захиалгын товчоог нэгтгэн Улсын үйлдвэрийн газар байгуулж, сайдуудыг барилгын ажилд оролцохыг болиулах хэрэгтэй байна.

Ирэх онд барилгын тендер зарлагдах үед энэ байгууллага ажилдаа орчихсон баймаар байна. Энэ талаар Засгийн газарт үүрэг өгөх саналтай байна. Түүнчлэн ирэх оны төсөвт тусгагдсан бүх барилгын зардал тооцоог төсвийн 2 дахь хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг бүрчлэн гаргах үүрэг өгөх нь зүйтэй.

Зарим барилгын зардал 12 дахин өссөн ч тохиолдол бий. Энэ тухай тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооноос санаачлан УИХ-аар батлуулах саналтай байна гэсэн. Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.