М.Энхболд намын даргад нэр дэвшихээ албан ёсоор зарлажээ
УИХ-ын гишүүн М.Энхболд
2013.10.22

М.Энхболд намын даргад нэр дэвшихээ албан ёсоор зарлажээ

МАН-ынхан өчигдөр үдээс хойш хотоос холгүйхэн нууц хуралдаан хийжээ. Энэ үеэр намыг дэд даргатай байлгах уу гэдэг асуудал түлхүү яригдсан бололтой.

Мөн МАН-ын дарга, генсекийн ажил үүргийн чиглэлийг тодорхой болгох, мөн дэд даргатай байсан тохиолдолд ямар чиг үүрэг гүйцэтгэх талаар ярьж, үүнийгээ 27 дугаар Их хуралд тавьж санал хураалгахаар шийдсэн гэнэ.

“River beach resort”-т 15.00 цагаас эхэлж хуралдсан хурал 22.00 цаг хүргэн тарж,  энэ үеэр М.Энхболд гишүүн албан ёсоор МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна.