2013.10.23 | Сайт: Vip76.mn

С.Пүрэвжав: Ард иргэддээ оюуны хөрөнгө оруулалтыг хийнэ

С.Пүрэвжав: Ард иргэддээ оюуны хөрөнгө оруулалтыг хийнэ
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав болон ажлын албаныхан

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавтай нутгийн хөгжлийн талаар ярилцлаа. Тус аймаг нь эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ алдартай бөгөөд уул уурхайн олборлолтыг эсэргүүцдэг аймаг билээ.

-Танай аймгийн хөгжлийн гарцаа юу гэж харж, ямар ажлыг хийж байгаа вэ?

Манай нутаг Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ онцлогтой учраас ард иргэд газар орноо сэндийчүүлж, ухаж төнхүүлэх дургүй. Тиймдээ ч хөгжлийн гарцаа уул уурхай бус, аялал жуулчлал болгосон.

Энэ хүрээнд Хэнтий аймгийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөг гаргаад, Өндөрхаан хотод Чингис хааны түүхэн цогцолборыг барих төлөвлөгөөг гаргасан нь Монгол улсын засгийн газар болон Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан.

Одоогийн байдлаар Соёл спорт, аялал жуулчлалын яаманд ажлын хэсэг байгуулагдаж,  Эзэн Чингис хааны түүхэн цогцолборын зураг төслийн ажлын шалгаруулалт гурав дах шатандаа явж байна.

-Баруун бүсийн аялал жуулчлалын төвийг Хэнтий аймаг хэмээн тодорхойлж, үе үеийн Засгийн газар хөтөлбөр боловсруулсаар ирсэн. Гурван жилийн өмнө нь ч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингис хааны цуврал цогцолборыг барихаар болж байсан. Одоогийн баригдах цогцолбор яг аль хэсэгт баригдах вэ?

Хэнтий аймгийн төвөөс хойш таван км газар орчимд ...толгой гээд

Хэнтий аймагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг.

өндөрлөг газар барина. Барилгын ажлыг зураг төслийн шалгаруулалтаас харж байгаад ирэх онд эхлэх байх. Гэхдээ бид энэ том цогцолборыг яаран хөдөлж, дутуу хөтүү зүйл болгомооргүй байна. Шалгаруулалтыг яамны ажлын хэсгээс гадна эрдэмтэн мэргэд шүүнэ. Тийм амар хийх ажил биш.

Дэлхийн хэмжээнд гайхагдах томоохон ажил шүү дээ. Бид гурван оны шатлалтайгаар аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Эхлээд 2014-2016 он, 2016-2020 он, 2020-2024 он хүртэл хөгжүүлэхээр шаттай явна.  

-Аялал жуулчлалаас өөр танай аймгийн хувьд хөгжил авчрах зүйл юу байгаа вэ?

Мэдээж хүний хөгжил бол хамгийн дээд хөгжил. Тиймээс ард иргэддээ оюуны хөрөнгө оруулалтыг түлхүү хийхэд анхаарах ёстой. Барилга байшин барих нь чухал биш.

Тийм ч учраас энэ жил ард иргэдийг ядуурлаас гаргаж, архидалтаас ангижрах тухай дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Архигүй Хэнтий хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд 280 орчим хүн архины эсрэг эмчилгээнд орж, архинаас гарсан.

-Энэ хөтөлбөрийг орон нутаг хөгжлийн сангийн мөнгөөр санхүүжүүлсэн үү. Сангийг мөнгийг хэрхэн хуваарилж байна вэ?

Энэ хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төлөвлөсөн. Хүмүүсээ нийгэмшүүлэх үүднээс нийслэл хотод аваачиж, лекц семинарт суулгасан. Хотын музей үзүүлж, бүтээн байгуулалтыг харуулсан.

Өнгөрсөн жилийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах талаар асуухад халамжийн асуудал гуравдугаарт байхад, архины асуудал хоёрт байсан. Энэ ч үүднээс иргэдийг нийгэмшүүлэхэд анхаарсан юм.

2012 оны статистикаар улсын хэмжээнд Аялал жуулчлалын салбарт 25 мянга орчим ажлын байр нэмэгджээ

Өнгөрсөн оны хөгжлийн санд 9,4 тэрбум төлөвлөгдсөн. Үүнийхээ гол бүтээн байгуулалтад аймгаа түүхэн хүмүүсээ алдаршуулах зорилгоор даншигт түрүүлсэн найман  аваргын хөшөө дурсгалын байгуулсан. Ер нь орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр нэлээдгүй зүйлс хийж байгаа.  

Өндөрхаан хотоо “Чингисхаан” хот гэж нэрлэх санал асуулгыг Хэрлэн сумын иргэдийн дунд явуулахад 87,8 хувиар дэмжсэн. Одоо үүнийг УИХ-д оруулахаар бэлтгэж байна.

-Танай аймаг хичнээн мянган хүн амтай вэ. Аймгийн төв рүүгээ шилжин суурьших явдал их байдаг. Ер нь шилжилт хөдөлгөөн ихтэй юу. Энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

Энэ жил Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн багассан нь олзуурхууштай. Гэхдээ сумуудаас аймгийн төв рүүгээ шилжих нь их байгаа.

Аймгийн хувьд хүн амыг нэмэгдүүлэх, шилжилт, суурьшилтыг зогсоох гол чиглэл барьж байна. Тухайлбал  ирэх онд зүүн бүсийн аймгийн нэгдсэн оношлогооны төвийг 12 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн. Мөн аймгийн төв дээр 12 жилийн нэг сургуулийг барьж байна. Мөн 300 айлын орон сууцны суурийг тавьсан.

-Аялал жуучлалаа гол болгож хөгжүүлэхэд дэд бүтэц их чухал. Энэ тал дээр ямар байдалтай ажиллаж байгаа вэ?

Манай аймаг бол дэд бүтцийн хувьд харьцангуй сайн хөгжсөн. Бүх сумдууд нь эрчим хүчний системд холбогдсон. Аймгийн иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч, НҮБ-ын дэмжлэгийг авахаар болсон. Бүтээн байгуулалт өрнөж байна.

Ярилцсанд баярлалаа.