Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.10.29

Нисэх, Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн зам нээгдлээ

Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22.5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч,  албан ёсоор нээлээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.

Өмнө нь Нисэхийн товчооноос Био комбинат хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч, бужигнасан өлөн тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан юм. Тиймээс өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзах үеэр оршин суугчид замыг нэн яаралтай засаж, зассан замаар дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хүсэлт тавьж, иргэдийн хүсэлтийн дагуу замыг өргөтгөн шинэчилнэ гэдгээ хотын дарга амласан.

Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны 4 сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ.

Урьд нь Шувуун фабрикаас Вокзал хүртэл 2 цагийн зайтай 2 автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байна. Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22.5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах ажээ.