Ж.Батсуурь гишүүн нөхөн сэргээлтийн ажилтай танилцлаа
БОХХААБХ-ны ажлын хэсэг төвийн бүсэд ажиллалаа.
2013.10.30

Ж.Батсуурь гишүүн нөхөн сэргээлтийн ажилтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, дэд ажлын хэсэг ажилласан бөгөөд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн холбогдох байгууллагын төлөөллийг тухай бүр татан оролцуулж холбогдох мэдээлэл, тайлбар тодруулгыг авч ажиллалаа.