Ганбаатар.С Гарамгайбаатар.Б 2013.11.06 | Телевиз: МН25-р суваг

2013 оны мөнгөний бодлого үр дүнгээ өгсөн үү

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг

Энэ удаагийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах жил болгон монгол улсын үндсэн хууль, монголын банкны тухай хуульд заасны дагуу баталдаг Бодлогын хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар ярилцана.

Мөнгөний бодлогын талаар ярихаас өмнө 2013 онд бидний баталсан мөнгөний бодлогын хэрэгжилт ямар байсан. 2014 онд орж ирж байгаа мөнгөний бодлогын чиглэл, тогтоол, шийдвэрийн төсөл хэр оновчтой байгаа талаар ярилцана.

2013 оны Мөнгөний бодлогын үр дүн өгөөж нь ямархуу байсан бэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монгол банк өнгөрсөн жил мөнгөний бодлогоо маш муу хэрэгжүүлсэн. Мөнгө өөрөө монголд үнэтэй. 100 төгрөгийг 119 төгрөгөөр худалдан авч байна. Юу ч хийгээгүй мөртлөө арилжааны банкаар дамжуулж монгол банк бодлогын хүүгээр 11.25 хүртэл өндөр хүүтэй мөнгийг үнэтэйгээр ард түмэнд ашиглуулж байгаа.

Өөрсдийнх нь тайлбар бол зах зээл дээр мөнгө илүүдээд байгаа учир хадгаламж руу татахын тулд бодлогын хүүгээ нэмж байгаа гэж хэлдэг. Зах зээл дээр мөнгө илүүдээд байгаа юм бол яагаад гаднаас бонд босгоод гурван их наяд төгрөгийг зах зээл руу шахаад байгаа юм бэ? Мөнгө өнөөдөр монголд маш үнэтэй байна. Энэ бол мөнгөний бодлого гажуудалтай явж байгаа хэрэг.

Монгол банк хэзээ ч инфляци юм уу өргөн хэрэглээний барааны үнийг хариуцдаггүй. Энэ бол сангийн яамны үүрэгт  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляцийг тогтвортой доод үнэд нь барина гэж байгаа. Харин монгол банк төгрөгийн худалдан авах чадвар буюу валюттай  харилцах харьцааг тогтвортой доод түвшинд нь барина гэсэн үүрэгтэй.

Сайн юм бас бий. Монгол банк арилжааны банкнуудын 4-р улирлаас эхлээд зээлийн тасалдал үүсч мөнгө өгч чадахгүй байдалд хүрнэ. Энэ үед янз бүрийн хүмүүсээс, гаднаас мөнгө зээлэх хэрэг гарна. Асар үнэтэй мөнгө монгол руу орж ирнэ. Ийм байдлаас аварч 670 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудад байршуулах механизм явсан. Энэ нь буцаад чанаргүй авлага болж хувирдаг.

Эдийн засгийн байнгын хорооны дарга  2013 оны мөнгөний бодлогын үр дүн, үр нөлөөг яаж харж байна. Монгол банкнаас үнэ тогтворжуулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ талаар?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:

2013 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг гаргаад шалгалт оруулсан. Тайлан мэдээ эхнээсээ ирж байгаа. Үүнээс харахад монгол банк 2013 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг барьж ажилласан. Энэ нь Инфляцийг найман хувьд хүргэх зорилтоо дөхүүлж ойролцоогоор 9 хувьд хүргэсэн.

Үнэ тогтворжуулах засгийн газартай байгуулсан 4-5 нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах ажил иргэдэд мэдэгдэхүйц нөлөөлсөн. Огт хэрэгжээгүй гэж хэлж чадахгүй. Мөнгөний бодлого 2013 онд үндсэн чиглэлийн хувьд хэрэгжсэн байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс...