УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.11.07

Д.Тэрбишдагва: Ард түмнээ хаанд өргөмжилж, хүндэтгэсэн улс орон хөгждөг

ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн зочноор Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо.

-“Ард түмэн Та-Хаан” форумыг Шадар сайд санаачлан өнгөрсөн жилээс явуулах болсон. Яагаад “Ард түмэн Та-Хаан” гэсэн нэрийг сонгосон бэ?

-Ард түмнээ хаанд өргөмжилж, хүндэтгэсэн улс орон хөгждөг. Өнөөдөр манай төр засгийн нөхцөл байдал сүүлийн 20 гаруй жил ардчилал, зах зээлийн чиглэлээр их ярилаа.

"Ард түмэн Та-Хаан" форумд 1000 гаруй хүн оролцохоос гадна иргэд чөлөөтэй оролцож байгаа.

Харин бидний хамгийн бага ярьсан зүйл болох хариуцлага, сахилга батын асуудлыг ярих ёстойг шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдын хувьд өнгөрсөн жилээс бүх агентлаг, Засгийн газартай ярьж байгаад Ард түмэн-Хаан гэсэн сайхан үгийг олсон. Төрийн аппаратад ажиллаж буй газар болгон, үйлчилгээний газар болгонд ард түмэн нь очерлосон, бухимдсан байдал харагдаж байна.

Тиймд бид ард түмэндээ эхлээд төрийн байгууллага нь үйлчилье, төрд ажиллаж буй хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бол ард түмнийхээ төлөө ажиллах ёстой гэсэн байр сууринаас өнгөрсөн жил “Ард түмэн-Хаан” форумыг зохион байгуулсан. Ард түмэн маш сайхан хүлээж авсан. Бид сая бүх аймгуудаар “Ард түмэн Та-Хаан” форумын бэлтгэл ажлыг зохион байгуулсан.

-Өмнө нь нэг сайдын ч юмуу яамны багцаас тендер зарлагдаад тарчихдаг байсан. Одоо багцлагдаад ирэхээр энд тэндхийн ашиг сонирхол орох нь хумигдаж байна уу?

-Хумигдаж байна. Дээрээс нь яам, тамгын газраас оруулахаас гадна төрийн бус байгууллагууд орж байгаа. Төрийн бус байгууллагууд орсон нь сайн нөлөө үзүүлж байна. Мөн цаашид цахим худалдан авалт хийвэл хүнээс хамааралгүй болно.

Монголчууд найз нөхөд, хамаатан садан, нам эвсэл, нутаг ус гээд заавал бие биедээ нөлөөлөх гээд байдаг. Ил тод тендер зарлан, ил тод ярьж, цахим худалдан авалт хийхээр ямар ч хүний нөлөөлөл орохгүй.

-“Ард түмэн Та-Хаан” форум хийх гол шалтгаан нь төр ард түмэндээ үйлчилдэг байх хэрэгтэй гэж та сая хэллээ. Хуучин арга барилаасаа татгалзахыг хүсдэггүй албан хаагчид байдаг. Энэ тал дээр?

-Бид Засгийн газрын 11-11-ээс санал асуулга авч байна. Энэ форумд 1000 гаруй хүн оролцохоос гадна иргэд чөлөөтэй оролцож байгаа. 20 гаруй жил эрх чөлөөтэй гэсний доор дураараа загнадаг албан хаагчид маань энэ байдлаасаа салахыг хүсэхгүй.

Төрийн албан хаагч ард түмнээ хохироосон, авлига хээл хахууль авсан, хүнд суртал гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцно.

Гэхдээ бид буруу зүйл хийж буй хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллана. Төрийн албан хаагч ард түмнээ хохироосон, авлига хээл хахууль авсан, хүнд суртал гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцно.

-Өнгөрсөн жилийн “Ард түмэн Та-Хаан” форум дээр мэргэжлийн хяналттай холбоотой асуудлаар та өөрөө үг хэлсэн. Тэрэнтэй холбоотой маш олон иргэд санал шүүмжлэл хэлж харагдсан. Өнгөрсөн форумын хариултыг энэ форумын өмнө өгч чадсан уу?

-Өгөх гэж оролдсон ч 20 гаруй жилийн бугшсан зүйлийг нэг жилийн дотор хийж чаддаггүй юм байна. Тиймд жил бүр үргэлжлүүлж хийнэ. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөхөөр өнгөрсөн форумаас хойш бүтэн жил ажиллалаа. Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр 70-80 хувийг нь хянаж шалгаж байгаа.

Одоо бид шинэ хууль боловсруулаад, ойрын хугацаанд өргөн барих гэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид хөндлөнгийн хяналт шалгалт л хийнэ. Төрийн яамдуудын шалгалт хийхгүй, аж ахуй нэгжийн шалгалт хийнэ. Өмнө нь бид 70-80 хувьд нь шалгалт хийдэг байсан бол шинэ хуулиар 70-80 хувьд нь соён гэгээрүүлж зөвлөгөө өгнө.

Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү...