Х.Нямбаатар: Дарга нар дуугарах цаг нь болсон, “Шинэ нийслэлийг байгуулцгаая”
Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2013.11.09

Х.Нямбаатар: Дарга нар дуугарах цаг нь болсон, “Шинэ нийслэлийг байгуулцгаая”

Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-Орон нутгийн хөгжилд ямар асуудал тулгамдаж байна гэж та харж байна вэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэтэл шийдвэр гаргах түвшний хүмүүс маань нэг л үлбэгэр, аргацаасан шийдвэрүүдийг гаргаж байна. Утаагүй зуух, утаагүй түлш, утаагүй яндан, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээх чөлөөлөх ч гэх мэт. Аргацаасан шийдвэрүүд үнэхээр аймшигтай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 900 микрограмм буюу гамшгийн хэмжээнд оччихсон. Иймээс  ард иргэдийнхээ эрүүл мэнд, хойч үеийнхээ удмын

Нобелийн шагналт Кирк Смит нүүрсний утаа хүний оюун ухаанд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

санд өөрчлөлт оруулахгүйн тулд зоригтой шийдлүүдийг гаргах цаг нь болсон.

Өөрөөр хэлбэл хотын хэт төвлөрлийг сааруулж, дахин шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулах ёстой. Дарга нар үгээ хэлж дуугарах цаг нь болсон. Шинэ нийслэл хотыг байгуулах ёстой.

-Улаанбаатар хотыг нүүлгэнэ гэсэн үг үү. Хэрхэн зохион байгуулах вэ. Үнэхээр шинэ суурьшлын бүстэй болсноор нийслэл хотын олон мянган асуудал, стресс бухимдал шийдэгдэх үү?

Сая гаруй хүн амтай шинэ нийслэлийг Улаанбаатар хотоос баруун тийшээ дуртай газраа байгуулж болно. Бидний хамгийн давуу тал бол өргөн уудам газар нутаг. Би 2012 онд Солонгосын Сэжүн гэж шинэ нийслэл хот байгуулж байгаа газрын барилгын ажилтай нь танилцаж байсан. Тэд газаргүй тул айлуудын тариалангийн талбайг булааж аваад шинэ хотоо байгуулсан. Одоо 2015 оноос эхлээд шинээр айл өрхүүд тийшээ суурьшиж эхэлнэ.

Олон улс орон төвлөрлөө ингэж л задалсан. Казахстан улсын жишээ бол Алмата хот. Бразиличууд Бразилиа гэж шинэ хотыг байгуулсан. Учир нь тэд Рио де Жанерио хотдоо багтахаа больсон. Өнөөдөр

Казахстан Алмата хот 2010 оноор таслан үзвэл 1.42 сая хүн оршин суудаг ажээ. 

улаанбаатарчууд бид яг ийм байдалтай байна. Ингэж байж төвлөрлийг задална. Энд үүсээд байгаа олон мянган асуудлыг шийднэ.

Хамгийн энгийнээр бодоход 500 граммын аяганд 500 грамм л ус орох боломжтой.  1950-иад онд Оросууд Улаанбаатар хотыг яг ингэж л төлөвлөсөн. Одоо гэтэл 1,3 сая хүн 500 граммын аяганд багтахгүй байгаа нь ойлгомжтой.

Энэ байдлаараа 2020 он хүрвэл хотын хүн ам 2 сая болж, асуудлууд дийлдэхээ болино. Тэгэхээр үндсэндээ өнөөдөр хотод хийгдэж байгаа сайхан бүтээн байгуулалтууд бүгд салхинд хийснэ.  Гадна талд тохижилт хийлээ маргааш нь сүйтгэгдчихсэн байдаг нь хамгийн энгийн жишээ. Шинэ зам хийхэд тухайн жилдээ юм уу, дараа жил нь эвдэрчихэж байна. Нэг талдаа замын компаниудын буруу ч нөгөө талаар даац нь хэтрээд байгаа учир аргагүй шүү дээ.

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны хорооллууд босгосноор нэлээдгүй асуудлыг шийднэ гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа шүү дээ?

Тэр хүртэл удна. Энэ оны эхний 11 сарын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 5600 хүн хөдөөнөөс суурьшиж ирсэн.  Төвлөрсөөр л байна. Суурьшлын ямар ч стандарт энд мөрдөгдөхгүй байна. Шон хатгаад, нүх ухаад хашаа барьчихвал болно гэж бодож байна. Гэтэл та энд амьдрах гэж байгаа юм бол цэцэрлэг авчир, сургууль авчир, үйлчилгээний төв, дулаан ус хангамж авчир гээд явуулах ёстой. Шууд хэн дуртай нь шон хатгаад суурьшиж байгаа нь ямар ч хот төлөвлөлтийн стандарт хангаагүй байгааг харуулна.

Өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр. Баянхошуу

Ноднин жилийн шинийн нэгний өдөр Баянхошууны Хангайн зах орчим бүтэн  долоон цаг түгжирсэн. Зарим хүмүүс аав, ээж дээрээ очиж золгож чадаагүй. Замын ачаалал нь хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахаа болилоо гэдгийн маш том баталгаа болсон.

Гэтэл хэдэн тэрбумаар гудамж өргөтгөж байхынхаа оронд тэр их мөнгөөр ядаж шинэ хотын ТЭЗҮ-г хийгээд зураг төсвөө гаргаад, байршлаа тодорхой болгох хэрэгтэй. Метро тавина гээд л ярьдаг. Гэтэл Жайкагийнхан судалж үзээд боломжгүй гэдгийг хэлсэн. Тэрийг яагаад ард түмнээс нуугаад байгаа юм бэ?

Улаанбаатарт барилаа гэхэд 30 жилийн дараа зорчигч бүр наймаас дээш доллар төлж байж ашгаа өгнө гэж хэлсэн. Энэ чинь бараг боломжгүй гээд хэлчихсэнтэй ялгаагүй.  Төрийн оролцоо эдийн засгийг үнэндээ өвчлүүлж байна.

-Нийтийн тээвэр, нүүрс, цемент, маханд төрөөс татаас өгч байгааг эдийн засагчид шүүмжилдэг?

Зах зээлийнхээ жамаар л явуулах хэрэгтэй шүү дээ. Түүнтэй адилхан Улаанбаатарт хийгдэж байгаа ажлууд ч агаарт л хийсч байгаа гэж бодож байна. Олон тэрбумаар цэцэг суулгасныг намрын дулааны шугам янзлах үеэр эвдээд л хаячихаж байгаа. Бид ийм л  төлөвлөлттэй хотод амьдарч байна. Төрийн буруу. Төлөвлөлттэй гоё сайхан хотод иргэдээ амьдруулахгүй байна шүү дээ.  Шуудайтай нүүрсийг 2500 төгрөгөөр иргэддээ өглөө гээд асуудлыг хэзээ шийдэхгүй. Монголчуудын ирээдүй л чухал. Монголын нийт хүн амын 50 хувь удмын сангийн өөрчлөлттэй болчихвол яах вэ.

-Агаарын бохирдол, хот төлөвлөлтийн чиглэлээр Шинэчлэлийн засгийн газраас олон хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Эдгээр нь үр дүнгээ өгч чадаж байна уу?

Америкийн ард түмний өгсөн Мянганы сорилтын сангийн төслийн мөнгийг Баянхошуу, Толгойтод байгаа хүмүүст гэрийн давхарлага, хучлага, зуух болгоод нэг компаний хүмүүсийн тоглоом болгоод салхинд хийсгэж байна. Зарим төслийн мөнгийг нь хүмүүс идээд ганц худаг руу явах байдлаар л  үр бүтээлгүй маягаар өнгөрөөж байна. Өнөөдөр залуус насанд хүрээд гэр бүл болмогцоо орон сууц авч чадахгүй. Гэр хороололд байгаа аавынхаа хашаанд дахиад л нэг яндан нэмж байна шүү дээ.

Тиймээс төвлөрлийг сааруулах чиглэлд дорвитой өөрчлөлт хийж, шинэ зүйл хийх цаг нь болсон. Агаарт хийсгэж байгаа мөнгөнүүдээ шинэ хотыг байгуулах чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл гаргаж, хууль эрх зүйн орчинг нь бий болгож, төлөвлөлтийн байгууллага эрдэм шинжилгээний хүрээлэнг байгуулах шаардлагатай байна. Хүй долоон худгаас цааш Жирмийн цагаан нуурын хөндий, Молцог элсний хөндий гээд хот барьж болох олон сайхан газрууд байна ш дээ.

Манайхан хот төлөвлөлт хийнэ гэхээр хүндрүүлж ойлгоод байна. Заавал дулааны цахилгаан станц, бүх зүйл нь төвлөрсөн байдлаар шийдэх ёстой гэдэг. Гэтэл дэлхийн улс орнууд, ялангуяа барууныхан энэ асуудлаа хэсэгчилж шийдэх нь хамгийн зөв гэдгийг баталсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германыг ус хангамжийн төвлөрсөн байдлыг нь ашиглаж, буулгаж авсан түүхтэй. Тиймээс Европын улсууд ус хангамжаа хэсэгчилсэн байдлаар шийддэг.  Бид төвлөрсөн  хуучны арга барилаасаа салах хэрэгтэй.

Шинээр байгуулагдсан хотоо тойруулаад баахан салхин сэнс хийж болно. Дэвшилтэт технологиор эрчим хүчээ хангана. Тэгээд хороолол бүр тусдаа инженерийн байгууламжаа хэсэгчилсэн байдлаар шийдэж байна. Бохир нь төвлөрсөн биш. Дулаан нь төвлөрсөн биш.

Өнөөдөр манай хотын инженерийн шугам сүлжээ, дулааны шугам нэг захаас нөгөө зах хүртэл 20 гаруй километр шахаад буцаад эргэдэг. Ямар ч эдийн засгийн ашиглалтгүй бүтэцтэй.

Улаанбаатарыг шинэ суурьшлын бүсэд аваачихаар төрийн захиргааны төв байгууллагууд бүгд тийшээ шилжүүлнэ. Тэрийг дагаад ажиллагсдын үр хүүхэд гэр бүл нүүнэ, үйлчилгээний газрууд, компаниуд нүүнэ.

Үйлчилгээний байгууллагууд дагаад шилжин суурьшина. Их дээд сургуулиудын зарим нь салж нүүнэ. Ингэж байж төвлөрөл саарна. Хэрвээ Улаанбаатар хотоо аварья л гэж байгаа бол шинэ суурьшлын бүс үүсгэж, суурьшлаа задалж байж хөгжинө. Иргэд нь стрессгүй, ая тухтай амьдарна.

-Та энэ саналаа хэр хүчтэй тавьж байгаа вэ. Бусад дүүрэг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид дэмжиж байгаа юу?

Би хувь хүнийхээ хувьд иргэний нийгэмд дуу хоолойгоо гаргах үүднээс “Шинэ төлөвлөлтэй нийслэл” ТББ-г байгуулсан. Ирэх оноос тодорхой ажлууд хийгээд эхэлнэ. Аливаа зүйлийг бодитойгоор харья. Сонгууль болохоор популист зүйл амлаад дараа нь түүндээ дөрлөгдөөд, сонгогчид руу чиглэсэн дахин төлөвлөлт хийхэд айл өрхүүдийг нүүлгэж чадахаа байж, хатуу үг хэлж чадахаа больсон. Ийм байдлаар явмааргүй байна.

Манай улсад 1960-1990 онуудад Бор-Өндөр, Бэрх, Дорнод аймгийн Дашбалбар сумын Мардай зэрэг хотууд боссон. Гэтэл 1990 оноос хойш  хичнээн хот сууринг нураасан бэ гэдгээ бодож үзэх ёстой. Нураасан жишээ олон. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад хот сууринг босгож явсан болохоос биш нураадаг ойлголт байхгүй.