Сүхбаатар.Ц 2013.11.13

Ц.Сүхбаатар: Салхин цахилгаан станц литр ус хэрэглэхгүй, килограмм нүүрс шатаахгүйгээр цахилгаан үйлдвэрлэдэгээрээ давуу

 Ц.Сүхбаатар: Салхин цахилгаан станц литр ус хэрэглэхгүй, килограмм нүүрс шатаахгүйгээр цахилгаан үйлдвэрлэдэгээрээ давуу
“Салхит – Салхин цахилгаан станц”

“Clean Energy” компанийн захирал Ц.Сүхбаатартай ярилцлаа.  

-Монгол Улс салхины хүчийг ашиглан  цахилгаан гаргаж авах талаар сүүлийн хэдэн жил ярьж хэлэлцсэний үр дүнд Салхит ууланд станцтай болж байх шиг байна.   

-Бидний хамгийн том амжилт бол салхин цахилгаан станцид мөрдөгдөх  стандартыг бий болгож  батлуулсан явдал.  Эдүгээ  “Салхит – Салхин цахилгаан станц” гэсэн нэртэй төслийг хэрэгжүүлж байна.  Дэлхий нийт  2050 он гэхэд  эрчим хүчний хомсдолд  нэрвэгдэж мэдэхээр байна гэж үзэж буй. Гэвч хүн төрөлхтөн  эрчим хүчний шинэ   эх үүсвэрийн эрэлд хэдийнэ мордсон.  Магадгүй 2050 он  атомын эрчим хүчний үе байж ч мэднэ.  

Гэвч атомын эрчим хүчний хор хөнөөлийг   Японы Фүкүшима атомын цахилгаан станцын аюул  бэлхэнээ харууллаа. Тиймээс дэлхий дахины эрчим хүчний бодлого төлөвлөдөг хүмүүс энэ бодлоосоо ухарч өдгөө сэргээгдэх эрчим хүч рүү илүүтэй анхаарлаа хандуулаад эхэллээ.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гэхээр нар, салхи, ус, биохий гээд далайн түрлэг гэх мэт  байгаа юм. Харин  манайд гарын дор юу байна вэ гэвэл  нар, салхи, ус.

Монголын гол горхины усны ашиглаж болох хамгийн тохиромжтой нөөцийг 6000 мВт гээд тодорхойлчихсон. Тэгвэл  манай улсын ашиглах эрчим хүчний  нөөц нь нийт дүнгээр 1000 мВт. Зөвхөн усны эрчим хүчийг ашиглахад л хангалттай нөөцтэй  гэсэн үг.  Нар, салхины эрчим хүч нь усныхаас хэдэн арав дахин их нөөцтэй. Манай компанийн тухайд  бид  салхин станц бариулж байгаа учраас салхины эрчим хүчний нөөцийг АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторитой хамтран  тодорхойлж судалгаа хийхэд  Монгол улс  салхины эрчим хүчний нөөцөө ашиглаад жилд дөрвөн триллион кВт/цаг үйлдвэрлэх боломжтой  болохыг тогтоосон. 

Үүнээс хамгийн боломжтой хэлбэрээр нь салхин цахилгаан станц баривал 2.8 триллион кВт/цаг байгаа юм. Яагаад бид сэргээгдэх эрчим хүч гээд байна вэ гэхээр ямар нэг эрдэс баялгийг шатааж,  хорт хий ялгаруулан  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага учраас барьж авсан хэрэг. Салхин  цахилгаан станц  бол нэг  литр ус хэрэглэхгүй, нэг  килограмм нүүрс шатаахгүйгээр цахилгаан үйлдвэрлэдгээрээ давуу талтай.  Тэгэхээр Монголд том хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж том хэмжээний станц барих гэж байгаа анхны тохиолдол бол “Салхитын Салхин цахилгаан станц” –ын төсөл.

-Хамгийн ашигтай хувилбар бол салхин цахилгаан станц гэх  дүгнэлтийг өгч буйг ойлголоо.  Гэвч манай орны байгаль, цаг агаарын нөхцөл бусдаас өөр. Үдээс өмнө хийсгэх шахан салхилж байсан аа гэнэт юу болов гэмээр ажин түжин болж орхидог. Ийм үед горимд өөрчлөлт гарах нь дамжиггүй.  Усан цахилгаан станц бол крантаа хаачихад л болно. Харин салхин цахилгаан станцын тухайд сонин байна?

Цахилгааны үнэ гэж ярих юм бол бүр анхан шатнаас уурхайн олборлолт, тээвэрлэлтээс эхэлж улмаар цахилгаан станцын дамжуулах, түгээх сүлжээний үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын зардал гээд бүхий л шат дамжлагыг тооцох ёстой байхгүй юу.

-Монголын хамгийн салхитай газар нь  Алтай, Хангай, Хэнтийн уулс.  Дэлхийн гадаргын жигд биш халалт, агаарын даралтын өөрчлөлтөөс салхи үүсдэг. Дэлхийн географик дээр харагдаж байгаа салхины хоолойгоор салхи их явна. Түүгээр жишээ нь Хойт мөсөн далайн хүйтэн урсгал, урд дулаан урсгалын хоолойгоор ихэвчлэн явдаг. Хятад сүүлийн үед  маш олон тооны  салхин цахилгаан станц барьж, байгуулах болсон. 

Тэдгээрийн ихэнх нь Өвөрмонголын нутагт бий. Тиймээс  Монголдоо салхин цахилгаан станцтай  болж гэмээнэ ирээдүйд эрчим хүчний хэрэглээг салхины эх үүсвэрээр хангах, хоёрдугаарт цаашдаа магадгүй Өмнөд Азийн орнуудад Монголын салхиар үйлдвэрлэсэн цахилгаан энергийг экспортлох боломж бүрдэх учиртай. Нөгөөтэйгүүр горим бол маш чухал. Яагаад гэвэл салхийг бид удирдаж чадахгүй тул  горимд сөргөөр нөлөөлөх нь  бий.

Гэхдээ үүний эсрэг авдаг техникийн арга хэмжээ бол усан цахилгаан станцыг байгуулах явдал. Үүнийг мөн барьчихвал салхитай үед усаа нөөцлөөд л, салхигүй үед усаараа цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд хоршиж ажиллаж болно. Үүнийг дагаад  сэргээгдэх эрчим хүчний  горимын тохиргооны асуудал нь хэрэглээтэйгээ уялдаад зохицуулагдах учиртай.   Энэ бол шинэ зүйл биш.

-“Салхит” төсөл нь сэргээгдэх эрчим хүчний шан тавьж өглөө гэж ойлгож буй. Алдаа гаргавал олон төсөл хөтөлбөр хаагдана. Та надтай санал нийлэх үү?

-Шулуухан хэлэхэд, яг үнэн.

-Та бүхний үйлдвэрлэх эрчим хүч бусад эх үүсвэрээс гаргаж авч байгаа эрчим хүчээс хямд байж чадах уу?

-Нийт төвийн эрчим хүчний системийн үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний дөрөв орчим хувийг салхин цахилгаан станцаас нийлүүлэх юм. Үнэ бол харьцангуй ойлголт бөгөөд өнөөдөр амьдрал дээр  бодитой биш байгаа.

Цахилгааны үнэ  гэж ярих юм бол  бүр анхан шатнаас уурхайн олборлолт, тээвэрлэлтээс эхэлж  улмаар цахилгаан станцын дамжуулах, түгээх сүлжээний үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын зардал гээд бүхий л шат дамжлагыг тооцох ёстой байхгүй юу.  Үнэн хэрэгтээ  хөрөнгө оруулалтын зардал нь  ч суухгүй байгаа юм шүү дээ.  Нөгөөтэйгүүр станцууд элэгдэл, хорогдлын зардал гэж суулгадаг. Тэгэхээр та бидний төлж байгаа үнэ бол бодит биш байгаа биз.

Бид өөрсдийн хувийн хөрөнгөөр барьж байгаа учраас өнөөгийн өртгөөс харьцангуй өндөр, гэхдээ 20 жил тогтвортой барих тариф байх  юм. Салхин станцаас үйлдвэрлэсэн эрчим хүч тав, арван жилийн дараа хамгийн хямд өртөгтэй болно.

-Танай зах зээл хаана байна?

-Бид төвийн эрчим хүчний систем рүү шууд нийлүүлнэ. Манайх нэг тогооны загвар гээд нэрлэчихсэн.

-Салхин цахилгаан станцаас үйлдвэрлэх эрчим хүчний үнэ  өндөр учраас хэрэглэгчдийн  эсэргүүцэлтэй тулгарахыг үгүйсгэхгүй?

-Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг 8.5-9.5 центээр худалдаж авна гэсэн хуулийн заалт бий.   Бусад оронд ч ялгаагүй. Төрөөс  сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж үнийг нь тогтоож өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр тэр  нь бодитойгоор тогтоогдсон  үнэ.  Нөгөөтэйгүүр, дулааны цахилгаан станцын  үйлдвэрлэж байгаа цахилгаанаас гарч байгаа хорт хий, хаягдал байгаль орчныг хэрхэн бохирдуулж байгааг маш том тоо гарна. Түүнчлэн  агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлж байгааг үнэлэхгүй л байгаа. Тиймээс бидний үнэ бол бодитой юм.

-Уул уурхайн салбар эрчим хүчгүйгээр  хөгжихгүй.  Энэ салбарын хөгжлийн цөм нь говийн бүсэд  оршиж буй. Харамсалтай нь тэнд эрчим хүчний эх үүсвэр байхгүйгээс Оюутолгой мэтийн том компаниуд Хятадаас эрчим хүч импортлож байгаа. Тэнд салхин цахилгаан станц бариад өгч болохгүй гэж үү?   

-Оюутолгой бол саяхныг хүртэл дизель станцаар бүх ажлаа явуулж байсан, өнөөдөр Хятадаас 220 квольтийн хоёр хэлхээтэй шугамаар холбогдон нэг кВт/цагийг 150 төгрөгөөр худалдаж авч байгаа юм билээ.

Бид  ОХУ-аас нэг кВт/цагийг 115 төгрөгөөр  импортлож буй. Нөгөөтэйгүүр уурхайнуудыг цахилгаанаар хангахад үнэ тарифийн  тал дээр манайд маш гажуудал бий. Ердөө  ахуйн болон аж ахуйн гэсэн хоёр тарифтай. Үйлдвэрлэлийн салбарт маш өндөр хэмжээний чадал хэрэглэж байгаа. Тухайн чадлыг барьж байхад улсаас асар их хөрөнгө гаргадаг.  Зарим үйлдвэр маш их дулаан хэрэглэдэг атлаа зун  хэрэглэхээ байчихдаг гээч. 

Уг чадлыг тогтоон барихын тулд хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал гарна. Чадлын тариф гэдгийг том хэрэглэгчиддээ заавал тавих ёстой. Бид гэтэл ОХУ-аас цахилгаан импортоор авахдаа гэрээ хийдэг.  Тэгсэн  атлаа эргүүлээд түгээхдээ буруу зарчмаар худалддаг. Цаашдаа эрчим хүчний үнэ тарифийг зах зээлийн нөхцөлийн дагуу  өөрчлөх ёстой юм. Бага орлоготой хүмүүст зориулсан хямд технологи гэж байдаггүйтэй адил.

-Төсөл хэдийнээс үйлдвэрлэгч болох вэ?

-Ирэх зургадугаар сарын 20-оос ашиглалтад орно.

-Үргэлжлүүлээд хэрэгжүүлэх төсөл бий юу?

-Салхит хавьд бол одоохондоо үгүй байх. Өмнөговь, Цогтцэцэций, Булган, Хүрмэн гэсэн газруудад судалгаа хийж байгаа.  Эрчим хүчний хэрэглээ говийн бүсэд нэмэгдэх учраас тэнд том станцууд баригдана. Хятад улстай өндөр хүчдэлийн шугамаар холбогдсон. Тийм учраас том хэмжээний салхин станц барих боломж бий болох байх аа.

-Боловсон хүчин үндэснийх байна уу.  Монгол инженерүүд  хүч чадал, оюун бодлоо Салхит ууланд уралдууллаа. Та сэтгэл хангалуун байна уу?  

-Манай станцыг  монголчууд л үндэсэндээ барьж байгууллаа.  Гадны зөвлөхүүд гар бие оролцсон. Тэдний мэддэг, чаддаг туршлагыг авч үлдээд  цаашид  үргэлжүүлэх нь дамжиггүй.

-Тоног төхөөрөмжийн сонголтын тухайд сэтгэл зовнихгүй байж болох уу. Даланзадгад  бүү давтагдаасай билээ.

-Бидний анхны ажил учраас тоног төхөөрөмж, технологи дээр маш  их анхаарсан. Хятадаас хямд турбин авч болно, Европоос хуучин ашигласныг авчраад ашиглах боломжууд байсан. Гэвч бид орчин үеийн, хамгийн өндөр үр ашигтай General electric гэж дэлхийн том компаний 1.6 мВт-ын 31 турбиныг тавьж байгаа.

-Эрчим хүчнийхэн таныг ихэд хүндэтгэдэг юм билээ. Зарим нь шинэчлэлийн “эцэг” хэмээсэн. Яг юуг шинэчилсэн хэрэг вэ?

-Би эрчим хүчний салбарт 31 жил ажиллаж байна. Тус салбарт миний  эхлүүлсэн ажлууд бий.  Жишээ нь персонал компьютерийг нэвтрүүлсэн, гадаадын зээл тусламжуудыг нэрлэж болно.  Бүгд миний санал санаачилга, миний  гараар орсон төслүүд. 

Яаманд ажиллаж байхдаа тодорхой хэлбэл, 1991 оноос АНУ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслүүдээс гадна Герман-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн   олон төсөл миний санаачилга, оролцоотойгоор хэрэгжсэн.

Монголын хамгийн анхны Эрчим хүчний хуулийг 1990-ээд дунд үеэр боловсруулах ажлыг санаачилж байлаа. Мөн  2001 онд эдүгээ мөрдөгдөж байгаа  хуулийг боловсруулсан. Би III цахилгаан станцад 1982-1988 онд кип автоматикийн инженерээр ажиллаж байсан, 1988-1991 онд Эрчим хүчний хүрээлэнд “БНМАУ-ыг цахилгаанжуулах схем” гэж социализмын үед тав таван жилээр төлөвлөгөөг хийдэг байсан бөгөөд Монголын сүүлчийн төлөвлөгөөг oросуудтай хамтарч хийж явлаа.

Түүнээс хойш “Эрчим хүчний мастер төлөвлөгөө” нэртэй төлөвлөгөө Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн, дараачийн хийж буй ажил минь “Салхин цахилгаан станц”-ын уг төсөл байна даа. Тэгэхээр эрчим хүчний хөгжлийн бодлого нэг хэсэгтээ миний санаачилга, оролцоотойгоор хэрэгжсэн юм.