2013.11.14

Сонгинохайрхан дүүрэг иргэний танхим байгууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176-дугаар зарлигаар хэрэгжүүлж буй иргэдийн оролцоо, шууд ардчиллын сонгодог хэлбэр болох иргэний танхимыг нээх ёслолын ажиллагаа СХД-т боллоо. Тус дүүргийн иргэний танхимын нээлтэд нийслэлийн ИТХ, хороодын иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид оролцсон юм.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэд иргэний танхим нээлтээ хийж байна. Үүний зэрэгцээгээр СХД-ийн 32 хорооны 10 орчим хороодод энэ ондоо багтан иргэний танхимууд нээлтээ хийнэ. Үлдсэн хороодод 2014 ондоо багтан бүх хороод хорооны иргэдийн нийтийн хурлын дэргэд иргэний танхимууд нээгдэнэ.

УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй томоохон хуулийн төслийн хэлэлцүүлгийг давхар зохион байгуулна.

Дүүргийн иргэдийн танхим байгуулагдсанаар дүүргийн хэмжээнд иргэдийн нэгдсэн хэлэлцүүлэг, байгаль орчин, хүүхэд эрхийн хамгаалал гээд нийгмийн бүхий л салбаруудын асуудлаар энд хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй томоохон хуулийн төслийн хэлэлцүүлгийг давхар зохион байгуулах ажлыг бид хариуцаж хийнэ гэлээ.

Энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийн дуу хоолойг сонсох, мэдээлэл түгээх, санал бодлоо харилцан солилцох, иргэн төрийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд иргэний танхим нь чухал үүрэгтэйг онцолж байна.