УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан
2013.11.19

2014 оны үндсэн чиглэлийг баталлаа

2014 оны үндсэн чиглэлийг баталлаа. Тус чиглэлд багтсан гол зорилтуудын талаар ажлын хэсгийн байр суурийг хүргэе.

Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг тогтвортой түвшинд байлгаж макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэх юм.

2014 оны мөнгөний бодлогыг боловсруулах УИХ дахь ажлын хэсэг  ажил хэрэгч санал шүүмжлэлийг багагүй өрнүүлсний эцэст чамбай бодлого боловсруулсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Мөнгөний бодлогод оруулж ирсэн нэг бодитой зүйл бол улсын төсөв батлагдахад валютын ханшийг өөрөөр төлөвлөдөг гаж тогтолцоог мөнгөний бодлогод цаашдаа улсын төсөвт болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар батлахдаа валютын ханшийг тооцдог аргачлалыг бий болгох санал оруулсан. Нэг валютын ханштай улсын төсөв батлагдаад энэ чиглэлд мөнгөний бодлогоо баталдаг байх томоохон дэвшил гарч байгаа” хэмээн ярилаа.

Өнгөрсөн онд инфляцийн түвшинг 8%-д хүргэх зорилт тавьсан ч гадаад эдийн засгийн нөхцөл байдал, экспорт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүссэн ч 15% даваад байсан инфляци энэ онд 10% хүрч буурсан нь Монгол банкны ажлын үр дүн болж байна. Ирэх оны эхэнд инфляци 8%, 2015-2017 онд инфляцийг 7 %-иас хэтрүүлэхгүй байх зорилт тавьжээ.