21-р хорооны 46-р гудамжаар зочлоорой
Баянзүрх дүүргийн 21-р хорооны 46-р гудамж өөрчиллөө.
2013.11.21

21-р хорооны 46-р гудамжаар зочлоорой

Гэр хорооллын гудамж гэхээр л харанхуй, шургаад унаж мэдэх чулуутай, хог хаягдал ил задгай хийссэн газар гэж танд төсөөлөгдөж байна уу.

Тэгвэл энэ ойлголтыг Баянзүрх дүүргийн 21-р хорооны 46-р гудамж өөрчиллөө. Өмнө нь бусад дүүрэг, хороодын ямар ч гудамжнаас ялгаагүй байсан энэ гудамж одоо хөгшид нарлаад суух саравч, хүүхэд багачууд тоглоод суух элстэй, шөнийн харанхуйгаас айж гүйхээргүй, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай болон тохижжээ.

Иргэд өөрсдийн гудамжаа хамтаараа хамгаалахаа хэлж байлаа.

Энэ ажлыг 21-р хорооноос сонгогдсон Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч А.Мишигдорж санаачлан, Азийн сангийн санхүүжилтээр  хэрэгжүүлсэн юм.

Сайхан гудамжтай болсон иргэдэд баяр хүргэхээр дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Баясах нар хүрэлцэн очлоо. 21-р хорооны иргэд ч өөрсдийн сонгосон төлөөлөгчийн санаачилсан ажилд идэвхийлэн оролцож, амьдарч байгаа хашаанаасаа 50 см газрыг хойш татаж, явган хүний зам гарган, хашаагаа гоёсон байна. Иргэд өөрсдийн гудамжаа хамтаараа хамгаалахаа хэлж байлаа.  Цаашид Баянзүрх дүүрэг гэр хорооллын гудамжуудыг тохижуулах ажилд ихээхэн анхаарч ажиллана.