2013.11.21

Сэлэнгэ аймаг ургацын баяраа тэмдэглэлээ

Энэ жил улсын хэмжээнд 400 гаруй мянган га газарт тариалалт хийсний дийлэнхийг нь Сэлэнгэ аймгаас хураан авсан. Эх орныхоо гурилын хэрэгцээг 53 дахь жилдээ хангаж буй тус аймгийнхан ургацын баяраа тэмдэглэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Монгол улсын хураан авч буй ургацын 50 хувийг ганцхан аймаг бүрдүүлж байгаа нь Сэлэнгэчүүдийн монгол түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлж буйн нэг хэлбэр гэж ойлгож болно. Монгол түмний ургацын баяр болж байна гэлээ.

Монгол түмний ургацын баяр болж байна.

Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймаг энэ жил 183 мянган тонн буудай, 55 мянган тонн төмс, 35 мянган тонн хүнсний ногоо, 16 мянган тонн тосны ургамал хураан авсан байна.

Энэ нь улсын хэмжээнд нийт хураан авсан улаанбуудайн 50, төмсний 30, хүнсний ногооны 35, тэжээлийн болон тосны ургамлын 20 гаруй хувийг үйлдвэрлэсэн амжилт юм.