МАН-ын дарга М.Энхболд Сүхбаатар аймагт ажиллаж байна
МАН-ын дарга М.Энхболд
2013.11.25

МАН-ын дарга М.Энхболд Сүхбаатар аймагт ажиллаж байна

МАН-ын 27-р их хурал өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Энэхүү Их хурлаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад алба хэлтсийн дарга нарыг ч шинээр тохоон томилсон. Тэгвэл МАН-ын шинэхэн дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Тодруулбал, Тэд Баруун-Урт хотын иргэдтэй уулзалт хийсэн байна. Иргэдийн зүгээс “Алдаагаа олж харвал цаашид хөгжин дэвшдэг. Намын Их хурлаараа алдаа оноогоо нээлттэй хэлэлцсэнд намын гишүүд талархаж байгаа” гэжээ.

Түүнчлэн аймгийн иргэд нутаг орондоо тулгамдаад буй асуудлаа ярьж хэлэлцэн, УИХ-ын дэд даргаас эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмч нарыг мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн байна.