Хамгийн идэвхтэй нь О.Баасанхүү
Монгол улсын их хурлын гишүүн О.Баасанхүү
2013.11.28

Хамгийн идэвхтэй нь О.Баасанхүү

О.Баасанхүү гишүүн ойрын өдрүүдэд тун завгүй явна. Өөрөөр хэлбэл идэвхтэй ажиллаж явна.

Тэрбээр харьяалагддаг бүх байнгын хороодынхоо хуралд алгасахгүй сууж саналаа хэлж эрхээ эдэлж явна.

Тэрбээр өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлсэн бол хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдах дэд хорооны хуралдаанд ч оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжсан юм.

Гэвч дэд хорооны ахлагч “Үгүй” гэсэн хариултыг өгснөөр эрхэм гишүүн маань инээмсэглэн гарч байгаа харагдсан.

Ямартай ч ажилдаа идэвхтэй хандаж буй түүний энэ хичээл зүтгэл олонд таалагдах нь дамжиггүй.