Л.Болд сонгогчидтойгоо уулзаж байна
2012.06.04

Л.Болд сонгогчидтойгоо уулзаж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар яг одоо Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалт нийслэлийн 114 дүгээр дунд сургуульд болж буй юм. Иргэд, сонгогчидтой хийх уулзалт үдээс хойш ч мөн үргэлжилж аравдугаар хорооныхны санал бодлыг сонсоно. Дашрамд сануулахад, нэр дэвшигчид өчигдөр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн санал бодлыг сонсч, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсны зэрэгцээ Яармагийн 4-8 дугаар хорооны ухуулагч нартай уулзалт хийсэн юм. 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.