С.Баярцогт: Монголын төр болохгүй байгаа нь үнэн
УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.12.10

С.Баярцогт: Монголын төр болохгүй байгаа нь үнэн

Би УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гаргасан шийдвэрийг хувь хүн талаас нь дэмжиж байна. Хүндэтгэж байна.

Би УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хамт Засгийн газарт,УИХ-д дөрвөн ч удаа хамт ажиллаж үзсэн. 1998 онд Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшээд санал тэнцчихээд байхад өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй.

Тэр үед хувь хүнийх нь үүднээс ч, улстөрчийнх нь ч үүднээс ёс суртахуунтай гэж үнэлж байсан. Монголын төр болохгүй байгаа нь үнэн. Үүнийг шүүмжлээд гарах гэж байгаа нь зөв гэж бодож байна. Тиймээс Р.Амаржаргал шиг хүн яг одоо Монголын төрд, УИХ-д, улс төрд хэрэгтэй учир гишүүнээс чөлөөлгдөх хүсэлтийг нь хүлээж авахгүй гэдгээ хэлье.