Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг өөрчлөв
2011.09.07

Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг өөрчлөв

Энхийг дэмжих ажиллагааны аюулгүй байдлын эрсдлийн түвшний нэмэгдэх хандлага, цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг байнга бэхжүүлэх үүднээс гадаад цэргийн ажиллагаанд оролцсон албан хаагчийн томилолтын хэмжээг дэс дараатай өсөн нэмэх хэрэгцээ гарч байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүнийг хэлэлцэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоох, үлдэх 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгалаа.

Энэ шийдвэрийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.