УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.11

МАХН байр сууриа илэрхийлэхгүй бол О.Баасанхүү гишүүн намаасаа гарна

Төрийн ордын баруун талд өөр зориулалтаар барилга босгоод  ашиглалтыг нь өөрчилсөн бол надад хамаагүй гэж О.Баасанхүү гишүүн хэллээ.

Гол нь Монголд эмнэлгийн хүрэлцээ муу байхад иж бүрэн тоног төхөөрөмжтэй ганц эмнэлэг бэлэн болдогын даваан дээр болиулсан нь байж боломгүй шийдвэр гэж үзэж байгаагаа онцолсон юм. О.Баасанхүү гишүүн энэ асуудлаа ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг төр лүү сэдэвтэй холбон тайлбарласан.

Монголд том төр хэрэггүй юм чинь том байрны ч шаардлага байхгүй. Харин иргэд сарын дараах оочерт зогсдог эмнэлэгийн ачаалал бага ч гэсэн буурах нь хэрэгтэй гэж хэллээ.

Мөн О.Баасанхүү гишүүн ерөнхий сайдаас хариултаа авахыг хүслээ.  Н.Алтанхуяг сайдаас үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуулт тавьсан. Мөн засгийн газрын тэргүүний гар утасны дугаарыг олон нийтэд зарлаж болох уу гэдэг зөвшөөрөл хүсчээ.

Өмнө нь О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийхдээ ерөнхий сайдын утсанд 7 мянган мессеж илгээхээ хэлсэн. Энэ ажлаа ч зохион байгуулж эмнэлгийг эмнэлэг хэвээр нь авч үлдэх тэмцэлээ үргэлжлүүлэхээр болсон байна.